
Сүүлийн үед CGTN-ээс явуулсан дэлхийн олон нийтийн санал асуулгад оролцогчдын 91.3 хувь нь АНУ-ын тарифын бодлого нь улс орнуудын хөгжлийн эрхийг алдагдуулж буйг буруушааж, улс орнууд хамтран шийдвэртэй тэмцэхийг уриаллаа.
Мадридад болсон Хятад Америкийн эдийн засаг, худалдааны хэлэлцээнээс хойш, АНУ Хятадын эсрэг тарифын шантаажаа сэргээж, Хятадын бараа бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах, Хятадтай холбоотой хөлөг онгоцнуудад боомтын үйлчилгээний нэмэлт хураамж авах зэрэг олон хязгаарлалтын арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна. “Хятад Америкийн тарифын дайн хэний эрх ашгийг хамгийн ихээр хохироох вэ?” гэсэн санал асуулгад оролцогчдын 67.7 хувь нь АНУ-ын ашиг сонирхол, 8.9 хувь нь Хятадын ашиг сонирхол, 23.4 хувь нь хоёр тал бүгд хохирно гэж үзсэн байна.
Үүнээс гадна, санал асуулгад оролцогчдын 92.5% нь АНУ-ын тарифын асуудлаар хэлэлцээ хийхийг шаардахын зэрэгцээ шинэ хязгаарлалтын арга хэмжээ авна гэж айлган сүрдүүлж байгаа нь асуудлыг шийдвэрлэхэд чин сэтгэлээсээ хандаагүй гэж үзэж байна. Энэ он гарснаас хойш АНУ тарифын дээрэлхэх үйлдлээ шат өгсүүлсээр байгаа бөгөөд дэлхийн улс орон, бүс нутгийн 70 гаруй хувь нь АНУ-ын тарифын заналхийлэлд өртөж байна. Санал асуулгад оролцогчдын 94.4% нь АНУ үндэсний аюулгүй байдлын асуудлыг урт хугацаанд хэтрүүлэн авч үзэж, экспортын хяналтыг урвуулан ашиглаж, бусад улс орныг ялгаварлан гадуурхах үйл ажиллагаа авч байна хэмээн шүүмжилж, эдгээр үйлдлүүд нь бусад орны ашиг сонирхлыг ноцтойгоор хохироож, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг эвдэж байна гэж үзжээ.
CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэлний платформ дээр нийтлэгдсэн уг судалгаанд 24 цагийн дотор 6572 цахим хэрэглэгч оролцож, саналаа илэрхийлсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0