Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг болон Хятадын Ардын их сургууль хамтран “Шинэ эриний олон улсын харилцааны судалгааны хүрээлэн”-гээр дамжуулан сүүлийн гурван жил дараалан явуулсан дэлхийн нийтийн санал асуулгын үр дүн нийтэд танилцуулагджээ. Судалгаанд дэлхийн 46 орны 47 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 18 ба түүнээс дээш насны энгийн иргэдийг хамруулсан байна. Судалгаанд хөгжингүй орнууд болон “Дэлхийн Өмнөд”-ийн орнууд багтжээ.
2025 оны судалгааны дүнгээр, нийт оролцогчдын 89.5 хувь нь Хятадын эдийн засгийн хүч чадлыг өндөр үнэлсэн байна. Түүнчлэн 44 наснаас доош насныхны 90 гаруй хувь нь үүнийг хүлээн зөвшөөрчээ. Мөн оролцогчдын 89.3 хувь нь Хятадын эдийн засаг өсөлтийн хандлагаа тогтвортой хадгалж буйг сайшаасан бол 86.4 хувь нь Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагт чухал хувь нэмэр оруулж байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Бүс нутгийн хувьд, Африк (95.6%), Өмнөд Америк (92.9%), Ази (85.6%)-ийн оролцогчид хамгийн өндөр үнэлгээ өгчээ. Мөн 44 наснаас доош насныхны 88-аас дээш хувь нь Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн хөгжилд эерэг нөлөөтэй гэж үзсэн байна.
Ганц талын бодлого, худалдааг ивээх хандлага давамгайлж буй өнөөгийн нөхцөлд, судалгаанд оролцогчид Хятадын зах зээлийн тогтвортой байдал болон өндөр түвшний гадаадад нээлттэй байдал дэлхий дахинд шинэ боломжууд нээж байна гэж үзжээ.
2025 оны судалгаагаар, нийт оролцогчдын 72.6 хувь нь Хятадыг нээлттэй, өрсөлдөх чадвартай зах зээл гэж үзсэн бол 79.8 хувь нь Хятадын асар том зах зээлийн орчин нь өөрийн оронд чухал боломж олгож байна гэжээ. Мөн 79.8 хувь нь Хятадын бизнесийн орчин гадаадын хөрөнгө оруулагчдыг татах хүчтэй, 78 хувь нь өөрийн орон нь Хятадтай хийж буй худалдаанаас бодит ашиг хүртэж байна гэж хариулсан байна.
Баасан - 11 сарын 07,
2025

Сэтгэгдэл0