
10-р сарын 20-нд Хятадын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр 2025 оны эхний гурван улиралд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 101.5036 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.2%-иар өссөн байна. Энэ нь өнгөрсөн оны бүтэн жилийн болон өмнөх оны мөн үеийн өсөлтөөс тус тус 0.2 болон 0.4 нэгж хувиар өндөр үзүүлэлт гэнэ.
БНХАУ-ын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фү Линхүй хэлэхдээ: “Эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт, юмны үнэ болон олон улсын төлбөрийн тэнцлийн гол үзүүлэлтүүдээс харахад Хятадын эдийн засаг ерөнхийдөө тогтвортой, өсөлтөө хадгалсан, тогтвортой байдлын дунд урагш ахиж буй чиг хандлага хэвээр байна” гэжээ.
Хятадын дотоод эдийн засгийн эргэлт хүчтэй байгааг дараах тоон үзүүлэлтүүд илтгэнэ. Улсын төмөр замаар зорчигч тээвэрлэлт өмнөх оныхоос 6%-иар нэмэгдсэн, нийгмийн нийт санхүүжилтийн хэмжээ 30.09 их наяд юаньд хүрсэн, харин Шанхай, Шэньжэний хөрөнгийн биржийн арилжааны хэмжээ 106.8%-иар өссөн байна.
Хэдийгээр гадаад орчны нөхцөл байдал төвөгтэй байгаа ч, эдгээр тоон үзүүлэлтүүд нь Хятадын эдийн засгийн уян хатан чанар болон дарамт тэсвэрлэх чадвар хүчтэй байгааг нотолж байна. 5.2%-ийн өсөлт нь дэлхийн томоохон эдийн засгууд дундаа нэгдүгээр эгнээнд багтаж буй үзүүлэлт юм.
Анализ хийсэн шинжээчдийн үзэж буйгаар, эхний гурван улирлын эдийн засгийн үр дүн нь Хятадын эдийн засгийн тогтвортой байдал, идэвх, эрч хүчийг илэрхийлж, бүх жилийн 5 орчим хувийн өсөлтийн зорилтод хүрэх бат бөх үндэс тавьжээ. Энэ нь мөн Хятадын өндөр чанартай хөгжлийн итгэл, чадавхи, урт хугацааны өсөлтийн боломжийг харуулж байна.
Г.Бямба
Сэтгэгдэл0