ХКН-ын 12 дахь сонгуулийн Төв хорооны 4-р бүгд хурал 10-р сарын 20-23-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хуралдаж, хурлаар "15-р таван жилийн төлөвлөгөө"-г хэлэлцэж, Хятадын ирэх таван жилийн (2026-2030)хөгжлийн асуудлыг тодорхойлох аж. Таван жилийн төлөвлөгөө гэж юу вэ? Хятадын хэрхэн таван жилийн төлөвлөгөө боловсруулдаг вэ? Таван жилийн төлөвлөгөө нь Хятад болон дэлхий нийтэд ямар ач холбогдолтой байдаг вэ?
Таван жилийн төлөвлөгөө гэж юу вэ?
Таван жилийн төлөвлөгөө бол Хятад улсын ирэх таван жилийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг чиглүүлэх замын зураглал юм. Энэ нь юуны түрүүнд үндэсний стратегийн зорилгыг танилцуулж, засгийн газрын тэргүүлэх чиглэлийг тодорхой болгож, аж ахуйн нэгжүүдийн гол үүргийг зохицуулж, чиглүүлж, үндэсний төлөвлөлтийн тогтолцоонд удирдах байр суурь эзэлдэг. 1953 оноос хойш Хятад улс 14 таван жилийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, нийгэм эдийн засгийн хөгжлийг үр дүнтэй ахиулж, үндэстний бүх талын хүчийг нэмэгдүүлж, ард иргэдийн амьдралыг дээшлүүлсэн юм. Үүний зэрэгцээ, Хятадын Коммунист намын төвлөрсөн, нэгдмэл удирдлага дор Намын Төв Хорооноос төлөвлөгөөний санал дэвшүүлж, Төрийн Зөвлөл төлөвлөгөөний хөтөлбөрийг боловсруулж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар хэлэлцэн баталж, нийтэлж хэрэгжүүлдэг стратегийн баримт бичиг юм.
Хятадын хэрхэн таван жилийн төлөвлөгөө боловсруулдаг вэ?
Хятадын Коммунист намын үндсэн зорилго бол ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчлэх явдал юм. Төлөвлөгөө нь дээд бодлогыг олон нийтийн хэлэлцүүлэгтэй тууштай нэгтгэхийг зорьдог.
Төлөвлөгөө нь "Нээлттэй хөтөлбөр боловсруулах" зарчимд тулгуурлан нийгмийн хүчийг нэгтгэх, бүх үе шатанд санал бодлыг өргөнөөр авах, ард түмний бий болгосон төрөл бүрийн шинэ туршлагыг практикт бүрэн шингээх, тэдний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийн "нийтлэг зүйл"-ийг тодорхойлоход чиглэдэг.
Үүний зэрэгцээ төлөвлөгөө нь томоохон ажлуудад нөөцийг төвлөрүүлж чадах социалист тогтолцооны чухал давуу талыг ашиглаж, дэлхийн чиг хандлага, цаг үеийн онцлогт тулгуурлан орчин үеийн социалист улс орныг цогцоор нь цогцлоох алс хэтийн стратегийн зорилтод анхаарлаа хандуулж, нэгдсэн бодлого хэрэгжүүлэх зарчмыг ямагт баримталж, гол зорилго, зорилтуудаа шинжлэх ухаанчаар төлөвлөж, зохион байгуулалтын уялдаатай, үр дүнтэй механизмаар бүх хүчээ дайчилж, гол, хүнд хэцүү асуудлыг шийдвэрлэх ёстой.
Төлөвлөгөө боловсруулах хэрэгжүүлэх үйл явцын хамгийн чухал бөгөөд үндсэн зарчим бол Хятадын Коммунист намын удирдлагыг дагаж мөрдөн, намын дэвшүүлсэн санаачилгыг үндэсний хүсэл зориг, нийгмийн нэгдсэн үйл ажиллагаанд үр ашигтайгаар буулгаж, намын удирдлагыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүхий л үйл явцад туушлуулж, төлөвлөгөөний зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой.
Төлөвлөгөөг боловсруулахдаа мөн "ганц зорилтын төлөө" гэсэн зарчмыг баримталж, нэг нүнээ нэгэн, үеэс үед дамжуулан, олон таван жилийн төлөвлөгөөгөөр Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын аугаа зорилтыг бодитой болгоход анхаарах ёстой.
Таван жилийн төлөвлөгөө нь Хятад болон дэлхий нийтэд ямар ач холбогдолтой байдаг вэ?
"Бэлтгэлтэй байх нь амжилтыг бий болгодог бол бэлтгэлгүй байх нь бүтэлгүйтэлд хүргэдэг" гэхээдэг. Төр улсаа засаглахад мөн л төлөвлөгөө, стратегийн төлөвлөлтийг шаарддаг. Хятад улс байгуулагдсанаас хойш 14 таван жилийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлснээр, Хятад улс эдийн засгийн хурдацтай хөгжил, урт хугацааны нийгмийн тогтвортой байдлын "хоёр гайхамшиг"-д хүрсэн юм.
Таван жилийн төлөвлөгөөнүүд нь Хятад улсыг дэлхийн хоёр дахь том эдийн засаг болгон хөгжүүлж, Зүүн Ази тэрчлэн дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болоход тусалсан. Хятад улс дэлхийн хамгийн том хөгжиж буй орны хувьд өөрийн хөгжлийг хүн төрөлхтний хөгжлийн өндөрлөгөөс харж, дэлхийн хөгжлийг ахиулах идэвхтэй хүчин байсаар ирсэн. Хятадын олон улсын импортын яармаг, Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармаг, Хятадын импорт экспортын яармаг, Хятадын олон улсын нийлүүлэлтийн сүлжээг дэмжих яармаг зэрэг олон улсын цуврал үзэсгэлэнг зохион байгуулснаар Хятад улс нээлттэй байх амлалтаа бодит үйл ажиллагаагаар биелүүлж, дэлхийн улс орнуудад чухал зах зээл, хөрөнгө оруулалт, өсөлтийн боломжуудыг олгож байна. Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулах, "Бүс ба Зам"-ыг хамтдаа байгуулах, Даян дэлхийн хөгжлийн санаачилга, даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга, даян дэлхийн соёл иргэншлийн санаачилг, даян дэлхийн засаглалын санаачилга гээд дэлхийн хөгжлийн ирээдүйн талаарх Хятадын санаачилга улам бүр олон улсын нийтлэг ойлголт болж байна.
Хятад улс 14-р таван жилээс 16-р 5 жил (2021-2035) хүртэлх гурван таван жилийн хугацаанд үндсэндээ социалист шинэчлэлд хүрнэ. ХКН-ын 20 дахь сонгуулийн Төв хорооны IV бүгд хурлаар хэлэлцэх 15-р таван жилийн төлөвлөгөөнд Хятадын 2026-2030 он хүртэлх эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөг гаргах болно. Хятадын Коммунист намын өмнөх дээд хэмжээний хурлаар ирэх таван жилд Хятад улс шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчээ хөгжүүлж, өөрчлөлт шинэчлэлээ иж бүрэн гүнзгийрүүлэн, дээд түвшний нээлттэй байдлыг өргөтгөж, эдийн засгийн тогтвортой эрүүл хөгжил, нийгмийн бүх талын хөгжил дэвшлийг ахиулах болно гэдгийг харуулж байсан юм.
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улсын ирэх таван жилийн хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн стратеги ямар байх вэ? Энэ нь дэлхийн хөрөнгө оруулагчдад ямар боломжийг олгох вэ? гэдгийг хүлээх үлдлээ.
Г.Бямба
Баасан - 11 сарын 07,
2025

Сэтгэгдэл0