Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв хорооны IV бүгд хурал 20-ны өдөр тус улсын нийслэл Бээжинд эхэлж, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ажлын тайлан хийж, "ХКН-ын төв хорооны улс ардын эдийн засаг, нийгмийг хөгжлийн 15-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулах тухай санал (хэлэлцэх төсөл)"-ийг чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлалаа.
Таван жилийн төлөвлөгөөг БНХАУ анх 1953 онд боловсруулж хэрэгжүүлсэн бөгөөд энэ жил нь 14-р таван жилийн сүүлчийн жил болж байна. Энэ удаагийн хуралдаанаар цаашид хэрэгжүүлэх 15-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулах асуудлаа судлан хээлэлцэж байгаа юм.
Таван жилийн төлөвлөгөөг шинжлэх ухаанчаар боловсруулан, тогтвортой хэрэгжүүлэх нь нам төрийн засаглалын амжилттай туршлага болсныг 70 гаруй жилийн замнал харууллаа. Энэ нь мөн ч Хятадын онцлогтой социализмын тогтолцооны улс төрийн давуу тал юм.
Таван жилийн төлөвлөгөөнд эрх баригч намын төвлөрсөн ерөнхий удирдлагыг баримталдаг. Ингэснээр хөгжлийн стратегийн түүхт уламжлалыг өвлөх төдийгүй цаг эриний ирээдүйг зураглаж, улс орны хөгжлийг ямагт урт хугацааны зорилт руу тогтвортой хөтөлдөг.
Таван жилийн төлөвлөгөөг боловсруулахын үндсэн шаардлагын талаар Ши Жиньпин дарга хэлэхдээ, “Ард иргэдтэй нягт холбоотой асуудлыг шийдвэрлэхэд гол нь бодит байдалд суурилан, бодит үр дүнд хүргэхийг баримтлах ёстой” хэмээн “ард түмэн хамгаас эрхэм” үнэт зүйлийг онцолсон юм. 15-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулахад “Дээд давхаргын төлөвлөлтийг ард иргэдийн санал хүсэлттэй уялдуулж” , ард түмний оюун ухааныг бүрэн төвлөрүүлэхийг онцолжээ.
Бүх хүчээ төвлөрүүлэн томоохон ажлуудыг хийж бүтээх улс төрийн тогтолцооны давуу талыг таван жилийн төлөвлөгөө харууллаа. Улс төрийн тогтолцооны дэмжлэгтэйгээр бүх нөөцийг үр дүнтэй уялдуулан ашиглаж, эдийн засгаа хурдацтай хөгжүүлж, нийгмийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах боломжтой боллоо.
Таван жилийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх үйл явцад туршлага сургамжаа дүгнэн, төлөвлөлтийн тогтолцоог тасралтгүй сайжруулж, хууль эрхзүйн бүрэн баталгаа хангасаар байгаа нь мөн ч улс төрийн давуу талын илэрхийлэл юм.
ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны IV бүгд хурлаар улс орны хөгжлийн шинэ төлөвлөгөөг гаргах болно. Улс орныг удирдах чухал арга замын хувьд таван жилийн төлөвлөгөө нь шинжлэх ухаанч үндэслэлд суурилан, ирэх таван жилийн хөгжил тэмцлийн зорилтыг тодорхойлох тул олон нийтийн анхаарлыг татаж байна.
Пүрэв - 11 сарын 06,
2025

Сэтгэгдэл0