sonin.mn

Хятадын Жэжян мужийн Шяжян тосгон урьд нь тун ядуу, хоцрогдсон газар байв. Тосгоны ахмадуудын дунд “ургацаа хураагаад хагас жил л идэх хоолтой, охидоо энэ тосгоны залууд бүү өг” гэсэн үг хүртэл гарч байжээ.


2002–2007 онд Ши Жиньпин Жэжян мужид ажиллаж байх хугацаандаа Шяжян тосгонд дөрвөн удаа ажиллаж, орон нутгийн хөгжлийн асуудалтай газар дээр нь танилцжээ. Тэрээр нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодит шийдэл санал болгож, биогазын үйлдвэр, улаан буудайн орлуулагч ургамлын тариалан, Хятадын уламжлалт эмийн ургамлын бааз, усан үзмийн аж ахуй, гэр буудлын үйлчилгээ зэрэг шинэ салбарыг хөгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлсэн байна.


Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Шяжян тосгон ойролцоох тосгодтой нэгдэн “Их Шяжян” холбоог байгуулж, “эхлээд өөрөө баяжиж, дараа нь бусдыг дэмжин хамтдаа хөгжинө” гэсэн зарчмаар хөдөөгийн сэргэлтийн замд амжилттай алхжээ. 2024 онд “Их Шяжян”-ийн хамтын эдийн засгийн орлого 34.6 сая юань, тосгоны иргэдийн нэг хүнд ногдох жилийн орлого 55 мянган юаньд хүрсэн байна.


Өдгөө Шяжян тосгон “амралтын бааз, гэр буудал жуулчдаар дүүрэн, жимс ногоо анхилсан, амьдрал цогцолсон газар” болжээ. Тосгоны хорь гаруй жилийн өөрчлөлт нь Ши Жиньпиний “бүх ард иргэд хамтдаа чинээлэг болох” үзэл санаа орон нутагт бодитой хэрэгжиж буй тод жишээ юм.