Угаасаа, нүүрсний хулгайг таслахгүйгээр улсын хөгжил дэвшил, иргэний мега төсөл гэж ярих нь утгагүй болно. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг лицензтэй талбайн нүүрс Монголын төрөөс олон арван тэрбумтан буюу нүүрсний хулгайч нарыг төрүүлдэг. Тэдгээрийн тэргүүнд “Бодь интернэшнл” ХХК-ийн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барихдаа хийсэн оффтейк гэрээнүүдийн асуудал бичигдэнэ. Мөн, Тавантолгой ордын нөөц, чанар сайтай Ухаахудагийг Засгийн газрын тэмдэглэлээр авчихсан нь “Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээний дээр нь бичигдэж ч болохуйц тодорхой болчихсон асуудал юм.
“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүдийг Засгийн газар 2022 оны сүүлчээр нууцаас гаргасан. Саяхан “дэлгэрэнгүй”-г нь ил болголоо.
Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр төрийн нууцад авч хийсэн уг гэрээг хөндлөнгийн шинжээчид “...“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд алдагдсан боломжийн өртөг өндөр, тус компани энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээн дүгнэжээ.
Тодруулбал, “...Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны гэрээ нь нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй байна. Урьдчилгаа төлбөрийг харилцан тохиролцож, албан ёсны гэрээ байгуулаагүй байх үедээ шилжүүлсэн.
Үүнээс гадна “...Үлдсэн төлбөрийг нүүрсээр санхүүжүүлэх бөгөөд хөнгөлөлттэй үнээр борлуулна” гэчихээд “...Гарах бүх ханшийн эрсдэлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцна” гэх зэргээр санхүүжилттэй холбоотой олон төрлийн заалтыг оруулсан” гэж дүгнэснийг өнөөдөр анхаарч байгаа төрий, хууль хяналтын нэг ч субьект алга. Харин Ухаахудагийн тухайд 2008 онд стратегийн Тавантолгой ордоос Ухаахудагийг салгаад “Энержи ресурс” ХХК-д өгсөн. Ингэхдээ УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр шилжүүлсэн. Тухайн үеийн гэрээний 2.1.1 дэх хэсэгт “...Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах ашигт малтмал олборлох нийт 68523 гектар талбайг Засгийн газрын нэр заасан хуулийн этгээдэд нэг төгрөгөөр үнэлэн Ашигт малтмалын тухай хуулийн 49, 50 дугаар зүйлд заасан нөхцөлөөр шилжүүлэн өгөх…” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” ХХК-д Тавантолгойн ордын Ухаахудагийн талбайг шилжүүлэхдээ УИХ-аар ч, Засгийн газраар хэлэлцүүлээгүй, тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайд гарын үсэг зураад шилжүүлсэн байдаг. Түүнээс хойш 17 жил өнгөрчээ. Өнөөдөр мөн л Тавантолгой ордын Бор тээгийн хэсгийн тухай яригдаж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг түүнтэй холбож хууль хяналтынхан шалгаж байгаа тухай Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар томилогдонгуутаа мэдэгдлээ. Гэхдээ, Бор тээгийн лиценз нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй, Засгийн газар эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсноо мэдэгдсэн.
Тэр утгаараа, түүнтэй холбоотой улстөрчийн асуудал бол хууль хяналтынхны анхаарах ажил болсон. Тиймээс, үүгээр улс төр хийж дуулиан шуугиан тарихын оронд цаг хугацаа, нийгмийн хэрэгцээ шаардлагад шахагдаж буй “Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээ, Ухаахудаг хоёрыг хэрхэх нь өнөөдрийн УИХ, Засгийн газрын нэн түрүүнд барьж авах ажил юм. Угаасаа, энэ хоёрыг давуулж нүүрсний хулгай ярина гэж байхгүй л дээ. Тэгж байж нүүрсний хулгайг “үгүй хийх” акц нь ч үр дүнгээ өгнө.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 10 сарын 27,
2025

Сэтгэгдэл11
ТИЙМ ээ ТИЙМ . Занданшатар нүүрсний хулгайтай эргэлт буцалтгүй тэмцэхээр эрс шулуун тэмцэхээр шийдсэнд ард түмэн баяр хүргэж байна . Тэгэхдээ ганц Бортолгой гэгчээс өөр үг дуугарахгүй байгаад СЭЖИГ төрөөд байгаа шүү . Нөгөө алдарт УХААХУДАГ , ОФФТЕК гэрээг хөндөх ТУН ДУРГҮЙ харагдаад байгаа - СЭЖИГТЭЙ ... Шатыг дээрээс нь ЦЭВЭРЛЭНЭ гээд байгаа , энэ баярламаар зүйл . Гэвч Хадгаламж банкаар КАЗИНОДСОН дээрмийг ган хий хгүй \ би шударга - цэвэр л гээд \ байгаа - энэ СЭЖИГ г . м . . .
Хэдэн жилийн өмнө Монгол улсад Эрдэнэс Таван толгой Гашуу Сухайт чиглэлийн төмөр зам нэртэй төр улсыг төрийн болгосон айхтар том нүүрсний хулгай гарчээ. Оршлыг орхиж өрнөлийг өгүүлбээс тэртээ хэдэн жилийн өмнөөс монголчууд бид амьжиргааны гол эх үүсвэр болсон нүүрсний борлуулалтаа яаж нэмэгдүүлэх вэ төсөв мөнгөө хэрхэн зузаатгаж төр улсаа хөгжүүлэх вэ гэж аргаа барж алиагаа алдаж явсан цаг бий. Тэгээд улс нийтээрээ нүүрс тээвэрлэх төмөр замтай болох гэж зүтгэлээ. Гэтэл хятад танк орос винтовоор нэгнээ айлгаж 5 төгрөгийн гялгар уутанд 5 толгой шороо хийж цоолж, гоожуулж, гацааж, адаг сүүлд нь үнээр нь хүндэдсэн хэдэн бонд хувьцаанууд арилжих гэж үзээд ч төмөр зам барих мөнгөтэй болж барсангүй ээ. Аргаа барж аргаараа тоглоод сууж байтал гэнэт нэг өдөр Голомт овогтой Баясгалан гэх хөрөнгө мөнгө аархуу сэргэлэн нөхөр гараад ирж гэнэ ээ.
Голомтын Баясгалан би наад төмөр замыг чинь бариад өгье өө та нар мөнгөгүй юм чинь төлбөрийг нь надад нүүрсээр өгчих гэжээ. Буян дэлгэрсэн хүү байна аа чи алив тэгье төмөр замаа бариулъя гэж Монголын төр уухайн гадаа тосоод авч гэнэ. Баясгалан хэзээ хашир урд зүгийн наймаачин удмын хүн тул ажил явдал эхлэхээс өмнө үнэ хөлсөө тохироод гэрээгээ мутарлаад авна гэж шалжээ. Төрийн томчуудын уриалагхан гэж Монголын төр урттай ч гэж жигтэйхэн. Юу юугүй гэрээ байгуулж баясгалан хүүг Монгол улсад төмөр зам барьж өгөхөөр болов. Тэгээд Баясгалан ч төмөр замаа бариад л байж барьсан хэрээрээ 5 толгойн нүүрсийг зөөгөөд л байж гэнэ барьсаар зөөсөөр бараг дуусаж гэнэ ээ. Гэтэл нэг өдөр Монгол улсын сангийн яамны сайд Хүрэлбаатар гэдэг нөхөр улсын хилээр гаргасан нүүрсний хэмжээ зах зээлийн үнэлгээтэйгээ таарахгүй их хэмжээний орлого алга болсныг мэджээ. Яачив ийчив гэтэл өнөөх Баясгалан чинь зөөчихсөн байх нь тэр.
хэнийг гороолох хэнийг шалгахаа мэднэ Занданшатар … Ухаа худгыг шалгана гэж байхгүй ээ хандив нэрээр хахууль авцан хүн !!!!
хэнийг гороолох хэнийг шалгахаа мэднэ Занданшатар … Ухаа худгыг шалгана гэж байхгүй ээ хандив нэрээр хахууль авцан хүн !!!!
хэнийг гороолох хэнийг шалгахаа мэднэ Занданшатар … Ухаа худгыг шалгана гэж байхгүй ээ хандив нэрээр хахууль авцан хүн !!!!
хэнийг гороолох хэнийг шалгахаа мэднэ Занданшатар … Ухаа худгыг шалгана гэж байхгүй ээ хандив нэрээр хахууль авцан хүн !!!!
хэнийг гороолох хэнийг шалгахаа мэднэ Занданшатар … Ухаа худгыг шалгана гэж байхгүй ээ хандив нэрээр хахууль авцан хүн !!!!
Уур нь хүрч улангасан Сангийн сайд тэр даруй Баясаа руу гүйж очоод яахаараа чи төв түмний өмчийг авдаг юм бэ гээд замдаад автал гэрээгээ хараа хө гэж хэлээд зангасан гарыг нь тэр шидчихээд нуруугаа харуулаад арилаад өгч гэнэ. Сандарсан сангийн сайд гүйж очоод гэрээг нь харах хүртэл хаанаас ч хайгаад олсонгүй. Аргаа бараад хууль зүйн яамандаа хандтал төрийн нууц гэсэн тамга мөргөөд буцсан юм гэдэг. Энгийнээр тайлбарлавал өнөөдрийн монголчуудын шүдний өвчин болоод байгаа нүүрсний хулгай гэгч ийм л зүйл болсон байдаг. Нууцаас ил гарсан гэх 34 гэрээ тэр дундаа зөвхөн Бодь группэд хамаарах 31 гэрээгээр төмөр зам барих төлбөрийг нүүрсээр барагдуулах нэрээр зах зээлийн үнээс асар хямд үнээр гэрээ байгуулж зүүнээс олон их наядаар тоологдох ашиг олсон тодорхой болоод байна. Энэ бол Монгол улсад үйлдэгдсэн хамгийн том хэмжээний нүүрсний хулгай мөн. Гэхдээ дээр хэлсэнчлэн луйврын гэрээг төрийн нууцад авах шаардлага хэнд байв ямар ашиг сонирхол байв нууцад авахад хэн хэн оролцов гэдэг асуулт чухал
Хулгайчийг тэндээс л хайна. Баримт худлаа хэлэхгүй гэдэгчлэн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн эдийн засгийн аюулгүй байдлыг хангах тухай УАБЗ-ийн 0 5 тоот зөвлөмжийн дагуу дээрх гэрээнүүдийг төрийн нууцад авсан байна. Тухайн үеийн УАБЗ-ийн гишүүдээр Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын даргаар Гомбожавын Занданшатар ажиллаж байсан ба эдгээр хүмүүсийн гарын үсгээр төрийн нууцын зэрэглэлд авсан болж таарч байна. Олон их наядын овилгогүй хэргийн цаана овоо хэдэн цаасаар халаасаа түнтийлгээд авсан төрийн томчуудын нууц нуугдаж байх вий.
Хачирхалтай нь эдгээр гэрээнүүдийн алдарт нүүрсний сонсголын үед буюу ЗГ-ын 2022 оны 362 дугаар тогтоолоор Оюунэрдэнийн засгийн газар нийтэд ил болгожээ. Гэтэл шинээр томилогдсон Ерөнхий сайд занданшатар хэдийн ил болсон гэрээг өөрөө нууцаас гаргасан мэт улс төр хийж өөрийнхөө нууцад авсан хулгай луйврыг бусдыг хийсэн мэтээр хэвлэлийн пиар явуулах нь ариун явдал уу? Давтан хэлэхэд баримт худлаа ярьдаггүй ээ гэдэгчлэн нүүрсний хулгайтай тэмцэх тэмцлийн чинь үзүүрт нүүрсний хулгайч нь та өөрөө л болчхоод байна даа Занданшатар сайдаа. Хулгайч л түрвэл хулгайчийг бариарай гэж орилдог гэдэг байх аа.