Нийслэлийн Прокурорын Газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий өнөөдөр цаг үеийн асуудлаар тайлбар хийлээ.
Тодруулбал тэрээр "Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Б.Энхбаяр нийгмийн сүлжээнд Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудаас тодруулав. УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Авлигын гэмт хэргийн холбогдох зүйл ангиудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Прокурорын байгууллагаас тодруулах нь зүйтэй гэж бичсэн байна. Энэ үнэн үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа:
"Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан улс төрийн нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, мөн улс төрийн нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал ирүүлсэн байна.
Прокуророос хэргийг хянаад, өнгөрсөн долоо хоногт мөрдөгчийн гаргасан санал үндэслэлтэй гэж үзэн, гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан улс төрийн нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан улс төрийн нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиудаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна.Одоогоор уг хэргээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэсэн байна.
М.Чой
Даваа - 10 сарын 27,
2025

Сэтгэгдэл15
Энэ хулгайч ч яах аргагүй дэндүү баяжсан даа
Энэ нөхөр дүвчигнэж байж хэрэгт орвоо!!!
гарлаа дэвлээ давлаа гэдэг шиг барьлаа шалгалаа тавьлаа гэдэг МАН бүдүүн данжаадуудын авлгал авдаг арга мэх. Хү Сү Жан , Занг Дао Шао нар Амарбаясгалаас хувьдаа хулгайлж олсон мөнгөнөөс нь хувь авахыг хүсэж хошногоны нүх нь загатнаад тэднийг байж суулгахгүй байгаа..
АТГ Чулуунзагд гэж хүнийг барьж шалгаж эхэлснээс л хойш асуудал сонин тал руу гаа өрнөөд эхэллээ дээ. Энэ бүхэн арай захиалгатай, тавилттай жүжиг биш биз??? Худлаа бөөн сенсаац тарьж байгаад сүүлд нь өөрсдийнхөө зорилгыг биелүүлсний дараа "Өө энэ чинь гэмт хэрэг биш байсан юм байна өө" гээд хаачихдаг ч юм уу???
хаахгүй ээ, зүгээр л нэг хонь хоёр ямаа идсэн байна гээд торгоно
yer ni bol yag tegne
гарлаа дэвлээ давлаа гэдэг шиг барьлаа шалгалаа тавьлаа гэдэг МАН бүдүүн данжаадуудын авлгал авдаг арга мэх. Хү Сү Жан , Занг Дао Шао нар Амарбаясгалаас хувьдаа хулгайлж олсон мөнгөнөөс нь хувь авахыг хүсэж хошногоны нүх нь загатнаад тэднийг байж суулгахгүй байгаа..
Их сонин юм болж байна. даа
Ийм уёраас Ганбаатар УИХ ын гишүүнийг шалгахгүй гэсэн шийдвэр гаргужоах гээд гүйгээд байжээ АН тэр саналыг нь арай дэмжихгүй байлгүй дээ МАН ы Бага хурал ийм хүнээ даргаараа сонгожээ Ичмээр юмаа Мэддэг хүмүүс гь хэлээд байхад МАН ы жагсаалтын залуучууд хуорайчаа өмөөрөөд байсан Ичмээр
Дарвайсан хар бульдог нохой Энхбаяр хийх ёстой зүйлээ хийж Амраа баньдийн бөөрийг гарганаа ! Дараа нь тэр попоро баньд Сайнзоригын бөөрийг гаргах хэрэгтэй ! үүсгэх хэрэг байж л байгаа ! Сайнзоригын найз охин Номинчимэг гишүүний гэрээс нь нөхрөөс нь сая 10 тэрбум төгрөг олдсон гэсэн ! Бульдог нохой минь сайн шалгаарай ! Хүүк Бодон хоёр яаруулаад байна ! Намын их хурал болох гээд бөйна !!
намын хурал болохоос өмнө нь нам дарах операци гэдэг энэ бишүү
Батнайрамдал гишүүн " БЗС-аас зээл аваад 360 тэрбум ₮ төлөхгүй байгаа нөхдүүд бүгд дарга нартай холбоотой хүмүүс байна " гэж шүгэл үлээхэд Амарбаясгалан " нусгай бацаан тодрох гэлээ " гэж эгдүүцэж байсан. Гэтэл өөрөө намын дарга болж тодрох гэж байгаад таварцаглаад ойчив оо хөөрхий гэж.
Гэснээс Амарбаясгалан, Сүхболд 2 ажлаас чөлөөлөгдөнгүүт Өнөрцэцэг сэтгүүлч ХЭЛГҮЙ ДҮЛИЙ боллоо доо.
МАН даргаа салгах операци . ЗШ -г дарга болгож аваад тун удахгүй 40 саяар \ ханш нь юм шиг байгаа юм \ торгоод чөлөөлөнө . Гишүүнээс татах ч сонирхолгүй , тэгвэл гэмтэй , жагсаалтынхан МАН - аас татгалзчихвал Хүүк битгий хэл МАН будаа ...
Манай босоо ингээд л их хурлын гишүүн шалгагдах ёсгүй төсөл бичээд гүйгээд байсан юм байна Оюун-Эрдэнэ зайгаа барихгүй бол хамтрагч болох магадлал өндөр байна