Сүүлийн өдрүүдэд ХКН-ын 20 дахь сонгуулийн Төв хорооны 4-р бүгд хурлаар “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд “Дэвшилтэт технологиор бие даан хүчирхэгжих алхмыг түргэтгэн, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлье” гэсэн стратегийн төлөвлөлт хийсэн нь гадаадын мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татав. Олон улсын голлох мэдээллийн хэрэгслүүдийг хайж лавласанд, 23-ны үдээс хойш бүгд хурлын албан мэдээг нийтэлснээс 25-ны үдээс хойш хүртэл “Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч” гэсэн үг нь олон давтамжтай үг болжээ. Бүгд хурал нь Хятад улс шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг бий болгох үйл явцад өндөр чанартай хөгжил болон шинжлэх ухаан технологийн гүйцэтгэх үүргийг дээд хэмжээнд чухалчилж буйг харуулсан төдийгүй дэлхийн хөгжлийн чиглэлийг улам тодорхой болгосон гэж гадаадын цөөн бус мэдээллийн хэрэгсэл тэмдэглэжээ.
Дэлхий дахины ерөнхий чиг хандлагыг ажихад, талууд “Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч”-инд ямар их анхаарал хандуулж байгааг илүү сайн ойлгох юм. Гадаадынхны хувьд, шинжлэх ухаан технологийн шинэ хувьсгал болон үйлдвэрлэлийн хувьсгал гүнзгийрэн ахиж байгаа боловч глобалчлал нь ивээх үзлийн сөрөг урсгалд өртөж, дэлхийн эдийн засгийн сэргэлт сул учраас улс орнууд өсөлтийн шинэ хөдөлгөх хүчийг яаралтай эрэн сүвэгчилж байна. Дотоодын хувьд, сүүлийн таван жилд Хятад улсын дэвшилтэт технологийн аж үйлдвэрлэлийн нэгж нийт 500 мянгаас давж, дэлхийн шинжлэх ухаан технологийн инновацийн 100 шилдэг кластерын тоо 26-д хүрсэн нь дэлхийд тэргүүлж, инновацийн тулгуур нь эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Ирэх таван жилд түүхэн боломжийг ашиглан шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хэрхэн хөгжүүлэх нь Хятад улсын боловсруулсан “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний гол сэдэв болжээ.
Хятадын Ардын их сургуулийн профессор Ван Шяосүн хэлэхдээ, дэлхий дахин тодорхойгүй байдлаар дүүрэн байгаа нөхцөл байдалд ХКН-ын 20 дахь сонгуулийн Төв хорооны 4-р бүгд хурал нь шинжлэх ухаан технологийн инноваци болон шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэхийг онцлон, Хятад улсын өөрийн хөгжилд ахиц дэвшил гаргахад тус болж, мөн дэлхийн эдийн засаг, шинжлэх ухаан технологийн өрнүүн хөгжлийг урагш ахиулах болно гэв.
“15-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд, Хятад улс шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх талаар ямар ямар төлөвлөлт гаргасан бол? Бүгд хурлаар хянан баталсан “Улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн 15-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулах тухай ХКН-ын Төв хорооны санал”-аас гаднынхан хариултыг олж болох юм. Тухайлбал: Анхны инноваци болон гол чухал технологийн судалгааг бэхжүүлж, шинжлэх ухаан технологийн инноваци болон аж үйлдвэрийн инновацийн гүн гүнзгий уялдаа холбоог ахиулж, боловсрол, шинжлэх ухаан технологи, авьяас чадвартны хөгжлийг ерөнхийд нь урагшлуулж, дижитал Хятад улсын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх хэрэгтэй гэж дурджээ. Энэ нь Хятад улс шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх бол Хятад улсын шинжлэх ухаан технологи, үйлдвэрлэлийн өндөр чанар, ногоон өөрчлөлт зэрэгтэй нягт уялдаа холбоотой бөгөөд цаашид Хятад улсын өндөр чанартай хөгжилд хүчтэй түлхэц өгч, дэлхий дахинд шинэ хөдөлгөх хүч нэмэрлэж, шинэ боломжийг бий болгоно гэдгийг тодорхой тусгаж байна.
Зах зээл бол хамгийн хомс нөөц. Хятад улс 1.4 тэрбум гаруй хүн амтай, үүний дотор дунд орлоготой хүн амын тоо 400 сая гаруй байгаа тул дэлхийд ховор асар том зах зээлтэй юм. Ирэх таван жилийн хугацаанд, Хятад улс ухаалаг технологийг ашиглан уламжлалт үйлдвэрлэлийг өөрчилж, шинэчилж, дараагийн үеийн мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны зэрэг салбарт шинээр гарч ирж буй олон үйлдвэрүүдийг хөгжүүлж, өргөжүүлж, квантын технологи, биотехнологи зэрэг салбарт ирээдүйн аж үйлдвэрүүдийг хөгжүүлэх болно. Энэ нь Хятад улсын асар том зах зээлийг дэлхийн инновацийн туршилтын талбар, хэрэглээний платформ, ашиг тус бүтээгч болгох нь дамжиггүй. Хятад улсад гүн гүнзгий үндэс суурьтай гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд үүнийг маш гүн гүнзгий ойлгодог.
Германы үйлдвэрийн хавхлаг, насос үйлдвэрлэгч KSB компанийн Хойд Азийн бүсийн гүйцэтгэх захирал Хэ Жюнь хэлэхдээ, сүүлийн таван жилд, тус компанийн нутагшуулах, технологийн тал дээр оруулсан хөрөнгө оруулалт өнгөрсний 25 жилийн нийт хэмжээний 4.8 дахинтай тэнцэж, дижитал салбарын хөгжилд шинэ ахиц дэвшил гаргасан. 4-р бүгд хурлаас шинжлэх ухаан технологийн инновацид аж ахуйн нэгжийн тэргүүлэх үүргийг бэхжүүлэх зэрэг агуулгыг дурдсан байна, энэ нь гадаадын компани нэгж Хятад улсад хөгжихөд илүү тодорхой бодлогын чиглүүлэлт болон хамтын ажиллагааны нэн өргөн орон зайг хангаж байна гэв. Францын Dassault Systèmes компанийн Хятад улс дахь бүсийн ерөнхий захирал Жан Янь хэлэхдээ, Хятад улсын зах зээлд хөл тавьсны 20 жилийн ойг тохиолдуулан тус компани энэ жил Шанхайд Хятад улсын анхдагч 3DEXPERIENCE инновацийн лабораторийг байгуулсан, энэ нь шинэ чанар үйлдвэрлэлийн хүч гадаадын компани нэгжийг чадавхжуулахыг гүйцэд харуулж байна гэв.
Дэлхийн аж үйлдвэр, ханган нийлүүлэлтийн сүлжээний гол холбоос болсны хувьд Хятад улс “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөгжлийг хурдасгах нь аж үйлдвэрлэлийн илүү нээлттэй, олон талт хамтын ажиллагааны боломж бүтээх төдийгүй бусад орнуудын дижитал хөгжил, ухаалаг хөгжил, ногоон хөгжлийн шилжилтэд түлхэц болох юм. Хятад улсын автомашин үйлдвэрлэгч BYD компани “Олон улсын тойм”-д хэлэхдээ: Өдгөө компанийн шинэ эрчим хүчний хөдөлгүүрт автомашин дэлхийн 116 улс орон, бүс нутагт борлуулагдаж, хүн төрөлхтний ногоон, тогтвортой хөгжилд хүчин чадлаа нэмэрлэж байна. Эдгээрийн дотор, тус компанийн Бразил дахь үйлдвэр нь 20 мянга гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болгож, аж үйлдвэрийг шинэчлэх замаар илүү олон хүмүүст ашиг тусаа өгөх болно гэв.
Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч нь Хятад улсын эдийн засгийн өсөлтөд тулгуур болж, дайчлах үүрэг гүйцэтгэх төдийгүй аж үйлдвэрлэлийн шинжлэх ухаан технологитой уялдах, дижитал технологийн тэргүүлэх ахиц дэвшил гаргахаар дамжин дэлхийн эдийн засгийн өсөлтийг өөд татах шинэ хөдөлгүүр болох нь нэн чухал байна. Дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогцын хувьд сүүлийн таван жилд Хятад улс нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд жил бүр дунджаар 30 орчим хувийн хувь нэмэр оруулж, эдгээрийн дотор хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүч зэрэг шинэ аж үйлдвэрлэлд ахиц дэвшил гаргаж, “дэлхийн үйлдвэр” байснаасаа “дэлхийн инновацийн төв” болж дэвшив. АНУ-ын Бостоны шинжлэх ухааны корпорацын холбогдох албан тушаалтан хэлэхдээ, сүүлийн жилүүдэд тус компани Хятад улс дахь хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмж, Хятад улсын бүс дэх анхны үйлдвэрлэлийн баазаа байгуулснаас гадна Хятад улс дахь судалгаа, хэрэглээний хиймэл оюун ухааны технологи зэрэг шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний төлөөлөх багц бүтээгдэхүүнээ гаргаж, “Хятад улсын инновацийг дэлхий дахинд хүртээл болгож байна” гэв.
"Хятад улс үсрэнгүй технологийн дэвшил болон инновациар шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг нэмэгдүүлж байна”, Хятад улс нь инновациар хөгжлийн тулгуур болгож, үймээн донсолгоотой дэлхийд гэрэлт цэг нь болж байна гэж гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэжээ. “14-р таван жил”-ийн төлөвлөгөөнөөс “15-р таван жил”, дараа нь 2035 оны алсын зорилт хүртэл Хятад улс төлөвлөгөөг эцэст нь хүртэл бүтээх шийдэмгий зоригийг харуулж, түүнчлэн “шинэ” хөдөлгөх хүчний эрч хүчийг ч харууллаа. “Шин”-ийг чиглэж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл тогтвортойгоор холыг зорьж, дэлхийн эдийн засагт ч илүү олон боломжийг авчрах нь дамжиггүй байна.
Пүрэв - 11 сарын 06,
2025

Сэтгэгдэл0