ХКН-ын 20 дахь сонгуулийн төв хорооны 4-р бүгд хурлын мэдэгдэл гарсны дараа АНУ-Хятадын хамтын ажиллагааны сангийн гүйцэтгэх захирал Жон Миллер-Уайт сэтгэгдлээ хуваалцахдаа, Хятад улс урт хугацааны төлөвлөлтөөр дамжуулан “Хятадын засаглал”-ын туршлагаа хуваалцсан төдийгүй Хятад улс хамтаар цэцэглэн хөгжсөн орчин үеийн шинэчлэлийн төлөө хичээн зүтгэж буйгаа дэлхий нийтэд харууллаа гэжээ.
Бүгд хурлаар "Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн 15-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулах тухай ХКН-ын Төв хорооны санал"-ыг хянаж баталсан бөгөөд 15-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх тусгай бүлэг оруулж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ эрин үеийг бий болгох шаардлагатайг онцолсон. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлыг үргэлжлүүлэх амлалт хийж байна хэмээн үнэлцгээлээ.
Пүрэв - 11 сарын 06,
2025

Сэтгэгдэл0