sonin.mn

Аравдугаар сарын 27-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар утсаар ярьсан байна.


Ван И хэлэхдээ, "Хятад, Америкийн харилцаа дэлхийн чиг хандлагад нөлөөлдөг. Эрүүл тогтвортой үргэлжилсэн хоёр талын харилцаа нь хоёр орны урт хугацааны ашиг сонирхолд нийцэх бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүсэл эрмэлзэл юм.


Дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Д.Трамп нар хоёулаа дэлхийн хэмжээний удирдагч бөгөөд урт хугацааны харилцаа холбоотой, бие биенээ хүндэтгэдэг нь Хятад, Америкийн харилцааны хамгийн үнэ цэнэтэй стратегийн хөрөнгө болсон юм. Саяхан Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа дахин ухралтад орсон.


Куала Лумпурын эдийн засаг, худалдааны хэлэлцээрээр хоёр тал байр сууриа тодорхой болгож, ойлголцлыг бэхжүүлэн, өнөөгийн тулгамдсан эдийн засаг, худалдааны асуудлуудыг харилцан шийдвэрлэх талаар бүдүүвч тохиролцоонд хүрсэн.


Хоёр тал хоёр удирдагчийн тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг үнэнчээр хэрэгжүүлж, тэгш байдал, хүндэтгэл, харилцан ашигтай байх үзэл баримтлалыг баримталж, яриа хэлэлцээрээр зөрчилдөөнийг шийдвэрлэж, дарамт шахалт үзүүлэхээс татгалзах юм бол хоёр талын харилцааг тогтворжуулж, урагшлуулах боломжтой гэдгийг энэ уулзалт дахин харууллаа гэжээ. Марко Рубио хэлэхдээ, "Америк Хятадын харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа юм. Өндөр түвшний удирдлагуудын хэлхээ холбоогоор дамжуулан, дэлхийд эерэг дохио уламжлахыг хүсэн хүлээж байна гэсэн байна.



Г.Бямба