sonin.mn

Хятадын Үндэсний статистикийн газраас 10-р сарын 27-нд гаргасан тоон мэдээлэлд, 1-9-р сард үндэсний хэмжээнд жилийн орлого нь 20 сая юаниас давсан аж ахуйн нэгжүүдийн нийт ашиг 53.73 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар өссөн байна. Үүнд, 9-р сард гэхэд мөн сарын ашиг өнгөрсөн оны мөн үеэс 21.6 хувиар өсжээ.


Эдийн засгийн төрөл ангиллаар авч үзвэл, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ашиг 170 тэрбум юаньд хүрч, өмнөх оноос 0.3 хувиар буурсан бол хувьцаат компаниудын ашиг 2.8 хувиар, гадаадын болон Хонконг, Макао, Тайванийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн ашиг 4.9 хувиар, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ашиг 5.1 хувиар тус тус өсжээ. Салбараар нь ангилбал, боловсруулах үйлдвэрлэлийн ашиг 9.9 хувиар, цахилгаан, дулаан, шатгуун, усны үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн салбарын ашиг 10.3 хувиар өссөн бол уул уурхайн салбарын ашиг 29.3 хувиар буурчээ.


Ажил төрлийн хувьд, цахилгаан, дулааны үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, өнгөт металлын боловсруулалт, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний боловсруулалт, электрон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг салбаруудын ашиг 10-аас дээш хувийн өсөлттэй байсан бол автомашины үйлдвэрлэлийн ашиг 3.4 хувиар өсч, хар төмөрлөгийн боловсруулалт алдагдлаас ашигтай ажиллагаанд шилжин орсон байна. Харин нүүрс, газрын тос, хими, нэхмэлийн салбарын ашиг буурсан үзүүлэлттэй гарчээ.


1-9-р сард үндэсний хэмжээнд жилийн орлого нь 20 сая юаниас давсан аж ахуйн нэгжүүдийн нийт орлого 102.08 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар өссөн бөгөөд үйл ажиллагааны түвшин 5.26 хувьтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 0.04 нэгжээр нэмэгджээ. 9-р сарын эцсийн байдлаар, нийт хөрөнгө 186.27 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оноос 5 хувиар өссөн бол өрийн харьцаа 58.0 хувьтай гарчээ.