sonin.mn

10-р сарын 28-нд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Малайзын Куала Лумпур хотноо болсон Хятад-АСЕАН-ы удирдагчдын 28 дахь удаагийн уулзалтад оролцлоо.


Ли Чян энэ үеэр хэлэхдээ, "Энэ онд дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна. Эв нэгдэл бол эрч хүч, хамтран ажиллавал сая хамтын хөгжилд хүрч чадна гэдгийг түүх гэрчилж байна. Хятад болон Зүүн Өмнөд Азийн орнууд дайны эсрэг хамтдаа тэмцэж байснаасаа хамтын хөгжилд хүрсэн. Санхүүгийн хямрал, байгалийн гамшиг, цар тахлын эсрэг бие биенээ тууштай дэмжсээр ирсэн. Өнөөгийн олон улсын нөхцөл байдал ээдрээ будлиантай байгаа энэ үед Хятад, АСЕАН-ы орнуудтай улам илүү эв нэгдэж, гаднын хөндлөнгийн оролцоог үл харгалзан хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүс нутгийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад бэлэн байна.Хятад улс АСЕАН-тай “Хятад-АСЕАН-ы иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны үйл ажиллагааны төлөвлөгөө 2026-2030”-г хэрэгжүүлж, илүү нягт хувь заяаны цогц нэгдлийг байгуулах болно. Хятад улс “АСЕАН-ы арга барилаар” бүс нутгийн маргааныг энхийн замаар шийдвэрлэхийг дэмжиж, “Өмнөд тэнгисийн үйл ажиллагааны дүрэм”-ийг аль болох эртхэн батлахыг эрмэлзэж байна. Мөн Хятад-АСЕАН-ы Чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбартай протоколыг хэрэгжүүлж, дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг, гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Түүнчлэн соёлын солилцоог бэхжүүлж, “Хятад-АСЕАН-ы харилцааны 5 жилийн ой”-г тэмдэглэх зэрэг арга хэмжээг зохион байгуулахын тулд хичээн ажиллах болно." гэжээ.


АСЕАН-ы удирдагчид Хятад-АСЕАН-ы харилцааны үр дүнг өндрөөр үнэлж, Хятадтай бүх салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжлийг хамтдаа дэмжихээ илэрхийлсэн байна.


Уулзалтын өмнө, Хятад-АСЕАН-ы Чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбарын протоколд гарын үсэг зурах үеэр Ли Чян болон Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимтай хамт байлцжээ.


Г.Бямба