sonin.mn

Хятадын Төв Радио Телевизийн CGTN нь гурван жил дараалан дэлхийн 46 улс орны 47 мянган интернет ашиглагчдын дунд санал асуулга явуулсны дүнд судалгаанд хамрагдсан хүмүүс Хятадын төр улсаа зассан туршлага болон шинжлэх ухаанч үр дүнг нь нааштай үнэлж, Хятадын эдийн засагт итгэх итгэл нь нэмэгдсээр байна.




Гурван жилийн турших санал асуулгад “Хятад улс бол амжилттай ажилласан улс” гэж үзсэн хэмжээ нь 84 хувиас давсан хэвээр байгаа бөгөөд судалгаанд хамрагдсан дэлхийн өмнөдийн орнуудын интернет ашиглагчдын 92 хувиас илүү нь ийм байр суурьтай буйгаа илэрхийлжээ. Дэд бүтцээ сайжруулсан, боловсролын түвшнийг дээшлүүлсэн, орлогыг нэмэгдүүлсэн зэрэг талаар хамгаас илүү таалагдлаа хэмээн судалгаанд хамрагдсан хүмүүс үнэлжээ.


Энэ гурван жилийн судалгааны дүнгээс харахад, Хятадын эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжилд итгэх итгэл нэмэгдсээр байна. 2025 оны санал асуулгад хамрагдагсдын 89.5 хувь нь Хятадын эдийн засаг эрч хүчтэй байна гэсэн бөгөөд ингэж үнэлсэн хүмүүсээс 44 нас хүрэхгүй нь 90 хувиас илүүг эзэлжээ. Мөн 79.8 хувийнх нь Хятадын бизнесийн орчин нь гадаадын хөрөнгө оруулагчдад татах хүчинтэй гэж үнэлэн, 78 хувийнх нь өөрийн улс орноо Хятад улс хоорондын худалдаанаас ашиг шим хүртсэн гэж үзжээ.