 
                
                
                2025 оны 10-р сарын 30-ны өглөө “Шэньжөү-21” сансрын нисгэгчтэй нислэгийн хэвлэлийн бага хурал БНХАУ-ын Ганьсү мужийн Жюүчюаний хиймэл дагуул хөөргөх төвд болжээ.
Энэ үед зарласнаар нислэгийн даалгаврын ерөнхий командлалын шийдвэрээр “Шэньжөү-21” сансрын хөлгийг Бээжингийн цагаар 10-р сарын 31-ний 23 цаг 44 минутад хөөргөхөөр товлосон байна.
Энэ удаагийн нислэгийн багийн бүрэлдэхүүнд сансрын нисгэгч Жан Лү, Ү Фэй, Жан Хунжан нар багтсан бөгөөд Жан Лү багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэнэ.
Жан Лү: Нислэгийн удирдагч, туршлагатай сансрын нисгэгч бөгөөд өмнө нь “Шэньжөү-15” нислэгийн даалгаварт оролцож байсан.
Ү Фэй: сансрын хөлгийн нислэгийн инженер.
Жан Хунжан: Нислэгийн даалгаврын ачааллын шинжээч.
Эдгээр гурван сансрын нисгэгч нь Хятадын одоогийн гурван өөр ангиллын сансрын нисгэгчийн төлөөлөл болж байгаа бөгөөд энэ нь Хятадын сансрын багийн мэргэжлийн бүрэлдэхүүн илүү өргөжиж, төрөлжсөнийг харуулж байна.
Тэдний дундаас Ү Фэй, Жан Хунжан нар нь Хятадын гурав дахь үеийн сансрын нисгэгчид байж, анх удаа сансарт нисэх гэж байна.
Ү Фэй өмнө нь Хятадын Сансрын технологийн корпорацийн Сансрын технологийн хүрээлэнд инженер, Жан Хунжан Хятадын ШУА-ийн Далянь дахь Хими-физикийн хүрээлэнд судлаач байсан аж.
 Баасан - 10 сарын 31,
                        2025
                        Баасан - 10 сарын 31,
                        2025 
                                
Сэтгэгдэл0