sonin.mn

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (APEC) удирдагчдын 32 дахь удаагийн албан бус уулзалт энэ сарын 31-нээс 11-р сарын 1-ний өдрүүдэд БНСУ-ын Гёнжү хотноо болно. БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мёнгийн урилгаар тус уулзалтад оролцож, төрийн айлчлал хийхээр 10-р сарын 30-нд тусгай нислэгээр тус улсад хүрэлцэн очсон юм. 


2013 оноос хойш Ши Жиньпин Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын уулзалтад оролцох бүрдээ бүс нутгийн хамтын хөгжил, хамтын ирээдүйн тухай гүн ухаантай, сэтгэлд хоногшсон зүйрлэл бэлгэдлүүдийг хэрэглэн илтгэл тавьж ирсэн юм. Тэрбээр “чихэрт төмс”, “хятад анагаах”, “галуу”, “завь” зэрэг амьд зүйрлэлээр дамжуулан хамтын хөгжил, итгэлцэл, нээлттэй хамтын ажиллагааны утгыг гүнзгий илэрхийлсэн байдаг. 


 “Чихэрт төмс”: Ази, Номхон далайн хөрсөнд гүнзгий үндэслэн, хамтын хөгжилд хувь нэмэр оруулах нь 


2016 онд Перу улсад болсон APEC-ийн бизнесийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин “Чихэрт төмсний үндэс газар дор гүнзгий соёолж, мөчир, навч намаа нь олон зүгт сүлжилдэн тархдаг. Үүнтэй адил Хятад улс ямар хэмжээнд хөгжсөн ч Ази, Номхон далайгаас урган, Ази, Номхон далайг бүтээж, Ази, Номхон далайд үр өгөөжөө түгээсээр байх болно” хэмээн онцолсон. 


Өнөөдөр Хятад улс APEC-ийн гишүүн орнуудын дийлэнхтэй гол худалдааны түнш болж, 2025 оны эхний есөн сарын байдлаар Ази, Номхон далайн бүсийн бусад эдийн засагтай нийт 19.41 их наяд юанийн хэмжээний экспорт, импортын гүйлгээ хийсэн нь Хятад улсын гадаад худалдааны 57.8 хувийг эзэлж байна. 




 “Хятад анагаах”: “Цусны эргэлт сайтай бол өвдөхгүй, бөглөрөл ихтэй бол өвдөнө” 


Ши Жиньпин Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд “харилцан холбогдсон байдал” буюу connectivity-ийн чухлыг хятад анагаах ухааны “цусны эргэлт”-ийн ухаантай зүйрлэсэн байдаг. 


Тэрбээр “Холболт сайн байвал өвдөхгүй, харин бөглөрвөл өвдөнө” хэмээн онцолж, бүс нутгийн дэд бүтцийн уялдаа холбоо, худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулахын ач холбогдлыг тодотгожээ. 

Жишээлбэл, Хятад-Индонезийн хамтран байгуулсан “Жакарта–Бандунгийн хурдны галт тэрэг” болон Хятад–Лаосын төмөр зам нь “Бүс ба Зам” санаачилгын бэлгэ тэмдэг болсон бөгөөд эдгээр нь бүс нутгийн эдийн засгийн “цусны урсгал”-ыг улам чөлөөтэй болгож байна. 






“Галуу”: Нэгдэл, итгэлцэл, хамтын нислэг 


2014 онд Бээжинд болсон APEC-ийн 22 дахь удаагийн удирдагчдын уулзалтын нээлтийн үеэр Ши Жиньпин “APEC-ийн 21 гишүүн бол яг л 21 галуу адил. Өнөөдөр бид ‘Галуут нуур’-т цугларч, хамтдаа далавчаа дэлгэн, хамтын ирээдүй рүү дэвшиж байна” гэж хэлсэн юм. 

Тэрбээр “Ганц цэцэг хаврын улирлыг авчирч чадахгүй, ганц галуу сүрэг үүсгэж чадахгүй” хэмээн онцолж, бүс нутгийн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл нь хөгжлийн гол хүч гэдгийг сануулсан. 




 “Завь”: Хамтдаа сэлж, ижил чиглэлд хөдөлцгөөе 


2018 онд Папуа Шинэ Гвинейд болсон APEC-ийн бизнесийн уулзалтын үеэр Ши Жиньпин “Бид бүгд нэг завин дээр хамтдаа сууж байна. Тиймээс жолоогоо сайн барьж, чиглэлээ зөв тодорхойлж, хамтдаа сэлж, давалгааг даван туулъя” гэж хэлсэн нь Ази, Номхон далайн хамтын ажиллагааны мөн чанарыг илэрхийлжээ. 




Тэрбээр Ази, Номхон далайн бүсийг “дэлхийн эдийн засгийн хамгийн идэвхтэй, хамгийн хурдтай хөгжиж буй, хамгийн том худалдааны бүс” хэмээн тодорхойлж, “хамтдаа сэлэх завь”-ны зүйрлэлээр бүс нутгийн орнуудын хувь заяа салшгүй холбоотойг илэрхийлсэн юм. 


 “Ази, Номхон далайн хувь заяаны цогц нэгдэл” байгуулах уриалга 


Ши Жиньпин 2013 онд анх “Ази, Номхон далайн хувь заяаны цогц нэгдэл” байгуулах санааг дэвшүүлсэн бөгөөд энэ үзэл санаа 2020 онд батлагдсан “APEC-ийн Путражаягийн алсын хараа 2040”-т тусгагдан, 2040 он гэхэд “нээлттэй, идэвхтэй, тогтвортой, энх тайван Ази, Номхон далайн хамтын нийгэмлэг”-ийг байгуулах зорилт тавьжээ. 

Тус хамтын зорилго нь “хамтын хөгжил, хамтын ашиг, хамтын оршихуй”-г дээдлэх бөгөөд Хятад улс үүнд бодит хувь нэмрээ оруулж, “Бүс ба Зам”-ын хүрээнд дэд бүтцийн уялдаа холбоо, худалдааны нээлттэй орчин, ногоон хөгжил, дижитал эдийн засгийн салбарт бодит ахиц гаргасаар байна.