sonin.mn

Өнөөдөр/10.28/-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын олон улсын импортын 8 дахь экспогийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Хятадын Худалдааны яамны дэд сайд Шэн Чюйпин хэлэхдээ, уг ээлжийн экспо 11-р сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулагдах бөгөөд бүх бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад байна гэжээ.


Тус экспод 155 улс орон, бүс нутаг болон олон улсын байгууллагууд оролцох бөгөөд хилийн чанадын 4108 компани үзэсгэлэнд оролцох болно. Үзэсгэлэнгийн нийт талбай 430 мянга гаруй квадрат метр бөгөөд цар хэмжээ дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Мөн үеэр зохиогдох Хунчяо Олон улсын эдийн засгийн форумын хүрээнд 33 салбар хуралдаан, хаалттай уулзалтууд болох юм. Түүнчлэн, худалдааны хэлэлцээр, хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг 80 гаруй арга хэмжээг зохион байгуулна.




Хятадын Худалдааны яамны дэд сайд Шэн Чюйпин хэлэхдээ: Экспод оролцох компаниудын тоо улам нэмэгдсэн. Өнгөрсөн жилийн экспод 3496 компани оролцсон суурин дээр 600 гаруй компани нэмэгдсэн бөгөөд дэлхийн топ 500 болон салбартаа тэргүүлэгч 290 компани оролцоно. Иймээс үзэсгэлэнгийн талбай болон оролцогчдын тоогоороо түүхэн дээд амжилт тогтоох бөгөөд уг экспогийн үеэр 461 шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг танилцуулах болно.


Уг ээлжийн экспод “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулагч 123 орны компаниуд оролцож байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 23.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Хамгийн буурай хөгжилтэй орнуудаас 163 компани оролцож байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 23.5 хувиар өссөн байна. Үүнд, Африк тивийн орнуудын оролцоо 80 хувиар нэмэгджээ.