11-р сарын 3-нд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Хонконгод төлөөлөгчийн газраа нээхээр төлөвлөж буйгаа зарлав. Энэхүү шийдэл нь тус банкны бизнесийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилготой гэнэ.
Хонконгийн засаг захиргааны онцгой бүс уг шийдвэрийг сайшаан хүлээн авсан бөгөөд тус банкны Азийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын тогтвортой хөгжлийг дэмжихэд түлхэц үзүүлэхээ мэдэгджээ.
Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Санхүүгийн үйлчилгээ, сангийн сайд Шюй Жэн-Юй хэлэхдээ, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гишүүний хувьд Хятадын Хонконг нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд Хонконгийн цэцэглэн хөгжиж буй хөрөнгийн зах зээл, дэлхийн жишигт нийцсэн мэргэжлийн үйлчилгээ, олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнийг бүрэн ашиглахад нь туслан тус банкны төслийн санхүүжилт, бонд гаргалт, хөрөнгө оруулалт болон санхүүгийн удирдлагын үйл ажиллагааг дэмжсээр ирсэн юм. Хонконг “бүс ба зам” хүрээнд дотоод болон олон улсын харилцан холболтын давуу талаа үргэлжлэн дайчилж, тус банкны урт хугацааны хөгжилд нааштай хувь нэмэр оруулахад бэлэн байна гэсэн байна.
Г.Бямба
                        Мягмар - 11 сарын 04,
                        2025
                                
Сэтгэгдэл0