sonin.mn

11-р сарын 1-ний үдээс өмнө Өмнөд Солонгосын Кёнжү хотод Хятад улсын дарга Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын 32 дахь албан бус уулзалтын зохион байгуулах эрхийг хүлээлгэн өгөх ёслолд оролцож, Хятад улс ирэх жилийн 11-р сард Гуандун мужийн Шэньжэнь хотод АПЕК-ийн удирдагчдын 33 дахь албан бус уулзалтыг зохион байгуулахаа зарлав. Хятад улс 2001, 2014 онуудад APEC-ийг зохион байгуулснаас хойш гурав дахь удаагаа APEC-ийг зохион байгуулах гэж байгаа нь энэ юм. Ши Жиньпин дарга онцлон тэмдэглэхдээ, бид үүгээр боломж болгож, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын цогцыг талуудтай хамтран байгуулж, Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг дэмжихэд Хятадын тал бэлэн байна гэжээ. АПЕК-ийн "Хятадын жил"-ийг бүрэн дүүрэн амжилттай зохион байгуулахыг хуралд оролцогч эдийн засгийн удирдагчид хүсэн хүлээж байна.




Салхи, давалгаа ширүүн байх тусам бид төдий чинээ хамтран ажиллах ёстой. Ши Жиньпин дарга энэ удаагийн АПЕК-ийн уулзалтын эхний болон хоёрдугаар үе шатны хуралд тус тус чухал үг хэлсэн бөгөөд АПЕК-ийн Гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний уулзалтад бичгээр үг хэлж, Ази, Номхон далайн нээлттэй эдийн засгийг бий болгох тухай таван санал дэвшүүлж, дижитал болон ухаалаг эрх мэдлийг бэхжүүлэх, ногоон болон нүүрстөрөгчийн ялгарал багатай хөгжлийг баримтлах, хүртээмжтэй мөртөө хамтдаа хуваалцахыг хэрэгжүүлэх зэрэг талаар Ази, Номхон далайн орнуудад уриалж, Ази, Номхон далайн бүс нутгийн илүү эрч хүчтэй, уян хатан хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхий дахинд онцгой хувь нэмэр оруулахыг уриалсан байна. Ажиглагчид онцлохдоо, Хятад улс дараа удаагийн АПЕК-ийг зохион байгуулах гэж байгаа энэ үед Ши Жиньпин дарга "нээлттэй байдал” хийгээд "хамтын ажиллагаа" сэдвээр хийсэн цуврал илтгэлүүд нь Ази, Номхон далайн бүс нутаг болон дэлхий нийтийг хөгжлийн хамтын ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлж, эрсдэл, сорилтыг бууруулах талаар чиглүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ.


Хятадын өндөр чанартай хөгжил нь Ази, Номхон далайн бүс нутгаас салшгүй бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлт нь ч Хятад улсаас салшгүй юм. Энэ оны эхний гурван улиралд Хятад улсаас АПЕК-ийн бусад орнуудтай хийсэн импорт, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 2%-иар өсч, 19.41 их наяд юаньд хүрч, Хятадын нийт импорт, экспортын 57.8%-ийг эзэлжээ. Перугийн Чанкай боомтод тээврийн шинэ маршрутууд нээгдэхээс эхлээд Хятадын автомашин үйлдвэрлэгчид Зүүн Өмнөд Азид шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх үйлдвэрүүд барих хүртэл Хятад болон Ази, Номхон далайн эдийн засгийн түншүүдийн хамтын ажиллагааны үлгэр түүхүүд тасралтгүй үргэлжилсээр байна.




Энэхүү АПЕК-ийн уулзалтын үеэр Ши Жиньпин дарга Хятад болон дэлхийн эдийн засгийн нягт харилцааны талаар олонтаа дурдсныг Гадаадынхан их анхаарсан юм. “Хятадын гадаадад нээлттэй байх хаалга хаагдахгүй, зөвхөн улам бүр ихээр нээгдэх болно” ”Хятадтай түншлэх нь боломжуудтай түншлэх гэсэн үг юм, Хятадад итгэх нь маргаашдаа итгэхтэй адил юм, Хятадад хөрөнгө оруулах нь ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм”...Эдгээр үзэл саналууд нь дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулахыг Хятад улс тууштай ахиулах гэсэн зориг санааг харуулж, бодлогын тодорхой хүлээлтийг гаргасан байна. Саяхан хуралдсан ХКН-ын Төв Хорооны 20 дахь удаагийн 4-р бүгд хурлаар “15-р таван жил”-ийн төлөвлөгөөг боловсруулах талаарх зөвлөмж гаргаж, өндөр түвшний нээлттэй байдлаар дамжин гүнзгий шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжиж, өндөр чанартай хөгжлийг урагшлуулна гэдгийг онцолсон байна, энэ нь Ази, Номхон далайн бүс нутаг болон дэлхийн эдийн засагт шинэ боломжуудыг авчирсан байна.


Г.Бямба