sonin.mn

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөө”-ний талаар байр сууриа илэрхийллээ. Түүний хэлснээр, Киевийн зүгээс ийм төлөвлөгөөний талаар ямар ч албан ёсны мэдээлэл аваагүй гэнэ.


“Украины Ерөнхийлөгчийн хувьд би энэ төлөвлөгөөг харсан уу гэдэг асуултад хариулахад — үгүй. Энэ л бүхнийг тайлбарлаж байна. Одоогоор зөвхөн янз бүрийн Европын санаа, санал л бий” хэмээн тэр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.


Зеленскийн мэдэгдсэнээр, одоогоор зөвхөн тус бүрийн улсын зөвлөхүүдийн хооронд явагдаж буй хэлэлцүүлэг, санал солилцоо л өрнөж байгаа бөгөөд “бэлэн болсон баримт бичиг огт байхгүй” аж. Тэрээр мөн Орос улс энхийн хэлэлцээнд оролцож байна гэх мэдээллийг үгүйсгэж, “Одоогоор нэг ч Европын удирдагч, эсвэл АНУ-ын Ерөнхийлөгч хүртэл Оросыг хэлэлцээний ширээний ард суулгаж чадаагүй байхад ийм яриа өрнөж буй нь сонин” хэмээн онцлов.


Зеленский цааш нь, энхийн аливаа бодит санаачилга АНУ-ын оролцоотойгоор явагдах ёстойг дурьдав. “Хэрэв Европ тодорхой санал боловсруулбал, бид түүнийг АНУ-тай уялдуулан хэлэлцэнэ. Учир нь АНУ өөрийн гэсэн байр суурь, ойлголттой” гэж тэр хэлжээ.


Ийнхүү Украины төрийн тэргүүн “европын энхийн төлөвлөгөө” гэх мэдээлэл нь албан ёсны баримт бус, харин улс төрийн хүрээнд хөвөрч буй цуурхал төдий зүйл болохыг тодотгов.




Н.Отгончимэг

Эх сурвалж: minval.az