sonin.mn

Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй санхүүгийн дэмжлэгийг шүүмжилжээ. Тэрбээр өөрийн Telegram сувагт бичихдээ, Барууныхан Украинд илүү их мөнгө зарцуулах тусам “Орос улам их газар нутгаа буцаан авах” бөгөөд “Киевийн дэглэмийн хувьд бүх зүйл улам дордож төгсөнө” хэмээн мэдэгдсэн байна.


Медведев Украины эрх баригчдыг “цусанд шунасан Киевийн алиа салбадайнууд” хэмээн нэрлэж, сүүлийн жилүүдэд тэд Баруунаас олсон тэрбум тэрбумаар хэмжигдэх хөрөнгийг үрэн таран хийсэн гэж буруутгав.


“Баруун ертөнц эдгээр цусанд шунасан Киевийн алиа салбадайн дэглэмийг дэмжихэд илүү их мөнгө зарцуулах тусам, тэдний хувь заяа төдий чинээ муудаж, эцэст нь илүү их газар Оросын мэдэлд эргэн ирнэ” гэж тэр онцолсон байна.


Х.Цэцэнноров


Эх сурвалж: Tass.com