sonin.mn

Энэтхэгийн мэдээллийн агентлагийн сайт саяхан "15-р таван жилийн төлөвлөгөө: Өндөр чанартай хөгжлийг тэргүүлэх нь" гарчигтай нийтлэл нийтэлжээ. Уг нийтлэлд, дэлхийн эдийн засаг инфляц, худалдааны дайн, геополитикийн хуваагдлаас болж хүнд байдалд орсон энэ үед ХКН-ын гаргасан "Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн 15-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулах тухай ХКН-ын Төв хорооны санал" нь засаглалын хатуу үзэл баримтлал, хувийн ашиг сонирхлоос илүүтэй ард түмний ашиг сонирхол, дээрэлхэх үзлээс илүүтэй эв найрамдлыг нэн тэргүүнд тавих урт хугацааны алсын харааг тусгасныг харууллаа гэж тэмдэглэжээ.


Нийтлэлд, “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн баримтлах ёстой зарчим бол намын ерөнхий удирдлага, ард түмнийг нэн тэргүүнд тавихыг баримтлах, өндөр чанартай хөгжлийг баримтлах, шинэчлэлийг цогцоор нь гүнзгийрүүлэхийг баримтлах, үр дүнтэй зах зээлийг чадварлаг засгийн газартай уялдуулах, хөгжил, аюулгүй байдлыг зохицуулах явдал хэмээн онцолсон байна. 


Үзэсгэлэнт Хятад улсыг цогцлох далбаан дор Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийн манлайлагч болж, нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай зам руу шилжихийг зорьж байна. Нарны хавтан экспортлохоос эхлээд цахилгаан тээврийн хэрэгсэл хүртэл Хятад улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сорилтуудыг шийдвэрлэх талаар чухал шийдлүүдийг гаргасан. “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх конвенц”-ийн гэрээ байгуулагч талуудын бага хурлын үеэр Хятадын арга барил практик бөгөөд үр дүнтэй байж, үлгэр жишээ үзүүлж, үр шимээ хуваалцаж байна.


Хятад маягийн загвар хөгжиж чадсан нь 1.4 тэрбум иргэнийхээ дуу хоолойг сонсож, түүхээс сургамж авч суралцаж ирсний үр дүн юм. Барууныхан богино хугацааны сонгуулийн ялалтыг хөөцөлдөж байхад Хятад улс ирэх хэдэн арван жилдээ анхаарлаа төвлөрүүлж, социализмыг дижитал эрин үед дасан зохицуулж байна. “15-р таван жилийн төлөвлөгөө” бол Хятадыг орчин үеийн болгоход түлхэц болсон чухал бүрэлдэхүүн хэсэг юм гэж нийтлэлд онцолжээ. 


Г.Бямба