АПЕК-ийн уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн чухал санаачилгууд нь дэлхийн хөгжлийн чиг хандлагатай нийцэж, АПЕК-ийн гишүүдийн нийтлэг хүлээлтийг хангаж, Хятадын том гүрний үүрэг хариуцлагыг харуулж байна гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Оросын Шинжлэх Ухааны Академийн Хятад ба Орчин үеийн Азийн хүрээлэнгийн "Орос, Хятад ба Дэлхий" судалгааны төвийн ахлах судлаач Петровский: Дарга Ши Жиньппиний АПЕК-ийн уулзалтын үеэр хэлсэн чухал илтгэлүүд болон бичгээр хэлсэн үг нь Ази, Номхон далайн бүс нутаг болон дэлхий даяар чөлөөт худалдааг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллага байгуулах тухай Хятадын чухал санаачилга нь хиймэл оюун ухааны эрүүл, эмх цэгцтэй хөгжлийг дэмжиж, Ази, Номхон далайн бүс нутагт дижитал болон ухаалаг ялгааг арилгах, дэлхийн дижитал эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг хурдасгах болно.
Канадын Томпсон Риверсийн Их Сургуулийн Канад-Ази, Номхон далайн бодлогын хөтөлбөрийн захирал Роберт Ханлон: Хятад улсын дарга Ши Жиньпин технологийн инноваци, нээлттэй хамтын ажиллагааг олон удаа онцолж байсан бөгөөд энэ нь жинхэнэ олон талт байдал, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг дэмжихэд тусалдаг. Хятад улс эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тууштай хандаж, ивээх үзлийг эсэргүүцдэг. Ши Жиньпиний санал болгосон дэлхийн хэмжээний цуврал санаачилгууд нь Хятадын томоохон гүрний хувьд хариуцлага, амлалтыг тусгасан болно. Хятадын удирдлага дор Ази, Номхон далайн бүх эдийн засаг нээлттэй хөгжлийн замаар боломжоо хуваалцах, харилцан ашигтай үр дүнд хүрэх боломжтой болсон.
Олон улсын зохион бүтээгчдийн холбооны ерөнхийлөгч Ластгар: Хятад улсын дарга Ши Жиньпин технологийн инновацид ихээхэн ач холбогдол өгч, Хятадын инновацийн ололт амжилтыг дэлхий даяар өргөнөөр хүлээн зөвшөөрсөн. Хятад улс мөн нээлттэй байдал, хуваалцахыг баримталж, нийтлэг хөгжлийг дэмжихийн тулд өөрийн технологийн инновацийн ололт амжилтаа идэвхтэй хуваалцдаг. Хятадын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөө нь дэлхийн хамтын ажиллагаанд илүү их боломжийг авчирна гэдэгт би итгэж байна.
Лхагва - 11 сарын 05,
2025

Сэтгэгдэл0