ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Цэнэгт хошуугүй тив алгасагч "Minuteman III" баллистик пуужинг лхагва гарагт АНУ-ын Калифорни муж улс дахь Ванденберг баазаас харваж туршжээ.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний Глобал цохилтын командлалын (AFGSC) "GT 254" туршилтын ажиллагааны үеэр тив алгасагч баллистик пуужингийн найдвартай, бэлэн байдлыг баталгаажуулсан гэж тус улсын Сансрын хүчин мэдэгджээ.
Пуужин Маршаллын арлуудын Бүгд Найрамдах Улсад орших Кважалейн шүрэн арал дахь баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах туршилтын талбай руу 6800 орчим км нисжээ. "Энэхүү туршилт нь "Minuteman III"-ын хүчин чадлыг үнэлэх, баталгаажуулахад чухал ач холбогдолтой төлөвлөгөөт, цуврал ажиллагааны нэг хэсэг юм" гэж мэдэгдэлд дурдсан байна.
Туршилтыг аюулгүй ажиллагааны хатуу протоколын дагуу явуулсан бөгөөд AFGSC-д үнэтэй мэдээлэл цуглуулах боломжийг олголоо гэж АНУ-ын Сансрын хүчин онцолжээ.
Лхагва гарагт мөн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов цөмийн туршилтад бэлтгэх ажлыг эхлүүлэхийг санал болгожээ. Үүнээс долоо хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бусад улсууд цөмийн туршилт хийж байгааг сануулаад, цөмийн туршилтыг эхлүүлэхийг үүрэг болгосон юм.
"Орос, Хятадад ч туршилт хийж байгаа, гэхдээ тэд энэ талаар ярьдаггүй. Тэд ч, бусад нь ч туршилт хийж байгаа тул бид туршилт хийнэ. Умард Солонгос туршилт хийж байна. Пакистан ч туршилт хийж байна" гэж тэрбээр хэлсэн.
Трампын энэхүү шийдвэр нь Ерөнхийлөгч Путин “Буревестник” пуужин болон цөмийн хөдөлгүүрт “Посейдон” шумбагч онгоцыг туршсан тухай мэдэгдэлд өгсөн хариу байв. Үүний дараа Цагаан ордны тэргүүн “Путин пуужингийн туршилт хийхийн оронд бараг дөрвөн жил үргэлжилж байгаа дайныг дуусгахад анхаарвал зохино” гэж мэдэгдсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 11 сарын 06,
2025

Сэтгэгдэл7
Эх орны хэмээх дайн 4 жил үргэлжилээд дуусав,,,,бөгспутины 3 хоногын цэргийн тусгай ажилгаа 4дөх жилдээ орохнээ,,,хэзээ дуусах нь тодорхойгүй,,,одоогын байдлаар нэг сая орос алуулжээ,,,,,дампуурлаалдаа,,,,
Салга бөгсөн толгойт уяахуяа тролл шаахай ац гуай наад юмаа ааль 2014 оноос хойш давтаад давтаад явдаггүйэ! Ха ха ха ха ха
Өглөөний мэнд,,,,андаа,,,,эмчилгээ дажгүй юу,,,хоол ундандаа цадаж байна уу,,,,яасан орой цагаа бүртгүүлж байнаа,,,анд нь чамайг хэрүүл гуйгаад л ороод ирнэдээ хэмээн тэсэн ядан хүлээж байлаа,,,за сонин сайхан юу байндаа,,,6р палатын атаманаа,,,
Андаа чи андуураад өөр дээрээ дизлайк дарцан байншдээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
Андаа,,,чи дахин андуураад,,өөр дээрээ нэмээд нэг дизлайк дарчихлаашдээ,,,тэнэг ээ,,,т1тээд байгаачээ,,,,гях,,,гяхх,,гяхх,,,
энэ трамп бас байдены араас оров бололтой, орос цөмийн туршилт хийгээгүй,харин цөмийн бөмбөгөө агаараар,далайн гүнээр найдвартай аваачиж дэлбэлэх зөөгч хэрэгслүүдээ туршсан, тэр нь цөмийн хөдөлгүүртэй байсан юм шүү дээ,цөмийн туршилт мянга хийгээд супер-пупер бөмбөг бүтээлээ гээд түүнийгээ зөөж аваачиж дэлбэлж чадахгүй замдаа устгуулбал ямар хэрэгтэй гэж???
Оросууд одоо өмдөндөө шээж байгаа яанаа