sonin.mn

11-р сарын 9-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Гуанжоу хотод Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Роберт Ковентри болон хүндэт ерөнхийлөгч Томас Бах нартай уулзав. Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Хятад улс олимпийн үзэл баримтлалыг тууштай баримталж, дэлхийн спорт, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэлд хувь нэмэр оруулахын тулд ОУОХ-той хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Гуандүн, Хонконг, Макао хамтран зохион байгуулж буй Үндэсний спортын наадам нь Хятадын орчин үеийн ололт амжилтыг харуулах болно" гэжээ. Ковентри, Бах нар Хятадын дэмжлэгт талархал илэрхийлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд хүлээлттэй байгаа ба Үндэсний спортын наадам бүрэн амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


Г.Бямба