АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн BBC мэдээллийн агентлагийн сэтгүүлчдийг 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон гэж буруутгажээ.
Трамп энэ тухай: “BBC-ийн удирдлагууд, тэр дундаа Ерөнхий захирал Тим Дэйви бүгд ажлаасаа гарч, эсвэл халагдсан. Учир нь тэд миний 1 дүгээр сарын 6-ны илтгэлийг "засварласан’"байж болзошгүй нь илэрсэн. Эдгээр авлигач "сэтгүүлчдийг" ил болгосон The Telegraph-т баярлалаа. Тэд бол Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдсон маш шударга бус хүмүүс. Үүн дээр нэмээд тэд гадаад улсын иргэд бөгөөд тэр улс бидний хамгийн том холбоотон гэж тооцогддог. Ардчилалд ийм зүйл бол үнэхээр эмгэнэлтэй” гэсэн байна.
Өмнө нь BBC-ийн Ерөнхий захирал Тим Дэйви АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын илтгэлийн бичлэгийг өөрчилсөн гэх дуулианы дараа огцорсон бол компанийн Гүйцэтгэх захирал Дебора Тернесс мөн ажлаа өгсөн байна.
Их Британийн The Daily Telegraph сонины мэдээлснээр, 2024 оны 10 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө BBC-ийн Panorama баримтат нэвтрүүлэг үзэгчдийг төөрөгдүүлсэн байж болзошгүй байна. Тус нэвтрүүлэгт Дональд Трампын хоёр өөр хэсгийн үгийг нэгтгэн харуулснаар тэрбээр 2021 оны 1 дүгээр сарын 6-нд болсон үймээний өмнө дэмжигчдээ Капитол руу алхахыг уриалж, “хатуу тэмц” гэж хэлсэн мэт дүрсэлжээ. Гэвч илтгэлийн “энх тайвнаар, эх орончоор дуу хоолойгоо хүргэхийг уриалсан” хэсгийг хассан байсан гэж уг эх сурвалж мэдээлсэн байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт өмнө нь BBC News-ийг худал мэдээлэл түгээсэн хэмээн шүүмжилж байв.
2021 оны 1 дүгээр сарын 6-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжигчид Жо Байден ялалт байгуулсан сонгуулийн дүнг батлах хуралдааныг тасалдуулах зорилгоор Конгрессын байранд халдан орсон юм. Харин 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялалт байгуулж, 2025 оны 1 дүгээр сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгчөөр тангараг өргөсөн билээ.
Н.Отгончимэг
Эх сурвалж: Tass.com
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл1
ВВС гэгч бол хов,цуурхал тарааж амьдардаг өмхий жорлон мөн. Нэг хэсэг Африкийн эх оронч улс төрчдийг хүний мах иддэг гэхчлэн доромжлон гутаадаг байсан бол Хойд Солонгосын Их удирдагч Ким Жон Уныг гутаахын тулд шадар улс төрийн зүтгэлтнээ харгисаар цээрлүүлсэн садист гэж харуулахын тулд энэ улстөрчийг зориуд өлсгөсөн нохдын торонд хаяад хэрхэн тасар татуулан үхэхийг нь харж баяссан гэж солиорсон .Хамгийн шог нь нөгөө "үхсэн" улс төрч амь ороод баярын хурал дээр орж ирсэн.Шившиг.Манай АН н гамингууд энэ заваан юмыг нь дэмжээд сүйд байсан. Харин яагаад ч юм худал гэдгийг мэдсэн ч гэмшээгүй,залруулаагүй лалрууд даа.Ингэж худал хуурмагаар даян дэлхийг бузарлаж байдаг ВВС бол жорлон мөн.