ОХУ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ойрын хугацаанд цөмийн туршилт хийх боломжийн талаар хэлсэн мэдэгдлийг нягт ажиглаж байгаа талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Тэрбээр ВГТРК-ийн сэтгүүлч Павел Зарубинтай ярилцах үеэр “Москвад ирсэн мессеж тодорхой байна — бид АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийг сонслоо. Тэрээр, нэгдүгээрт, Орос болон Хятад улс цөмийн зэвсгийн туршилт хийж байгаа, хоёрдугаарт, АНУ ч ойрын хугацаанд ижил алхам хийх гэж байгаа талаар хэлсэн” гэж онцолсон байна.
Песковын хэлснээр, Ерөнхийлөгч Владимир Путин энэ нөхцөл байдлыг бүх талаар судалж, шинжилгээ хийхийг холбогдох байгууллагуудад даалгасан аж.
“Хэлэлцүүлгийн үр дүнд Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүрээнд, төрийн байгууллагуудын хамтарсан түвшинд АНУ үнэхээр цөмийн туршилт явуулах бодолтой байгаа эсэхийг нягтлан шалгах, мөн Оросын талаас туршилтын бэлтгэл эхлүүлэх нь зүйтэй эсэхийг дүгнэхийг үүрэг болгосон,” гэж Песков мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан олон нийтэд хандан хэлэхдээ, Хятад болон Орос улс цөмийн туршилт хийж байгаа гэж мэдэгдэж, АНУ ч ойрын хугацаанд ижил төстэй алхам хийх магадлалтайг дурдсан юм.
Н.Отгон
Эх сурвалж: minval.az
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл2
Кремлийн ярьдаг үстэй ам
Орон гаран хүний үгийг үг гэж тоосны хэрэггүй ээ ! Салбархай чихтэй салга өвгөн одоо мартчихсан л тууж яваа ! Нэг орохоороо санах байх !