sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулж, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөхдөө бэлэн мөнгөний урсгалд хяналт тавихыг үүрэг болгосон.


Тэгвэл зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллагын зүгээс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр саатуулсан байна.


Тодруулбал эдгээр бүлэг этгээдүүд нь нэг удаадаа 2-3 сая ам.долларыг Монгол Улсын хилээр авч гардаг байсан гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валютыг авч гарсныг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Энэ их хэмжээний мөнгийг бэлнээр гаргах нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна төгрөгийн ханш сулрахад нөлөөлсөн гэж үзэн тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлж байгаа бололтой.


мөнгө ба бичвэр нарын зураг байж магад