Шанхайд болж буй Хятадын олон улсын импортын 8 дахь экспогоос хүмүүс технологийг амьдралд нэгтгэх гайхалтай байдлыг гүнзгий мэдэрч байна. Экспод жил дараалан оролцож ирсэн Honeywell International компанийн Хятадын том бүс дэх ерөнхийлөгч Юй Фэнгийн хэлсэнчлэн лангууд 10 минут зогсоход шинэ түнштэй болж, 15 минут бололгүйгээр хамтын ажиллагааны анхны тохиролцоонд хүрсэн нь энэ экспогийн гайхамшиг хүчинд оршино.
Дэлхийн инновац хамтын ажиллагааны чухал платформын хувьд энэ үзэсгэлэнд 461 төрлийн шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи, шинэ үйлчилгээг үзүүлж байна. Өнгөрсөн долоон удаагийн экспод 3000 гаруй төрлийн шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг үзэгчдэд танилцуулснаар, Хятадын том зах зээлийг дэлхийн инновацийн туршилтын талбар, хэрэглээний газар болгон ашиглаж буйг бүрэн нотолж байна.
Саяхан болж өнгөрсөн ХКН-ын 20 дахь сонгуулийн төв хорооны 4-р бүгд хурлаар дараагийн таван жилийн эдийн засаг нийгмийн хөгжилд тодорхой төлөвлөгөө гаргасан юм. Тэдгээрийн дотор "15 дахь таван жилийн төлөвлөгөө"-ний үеэр эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол зорилтуудын эхэнд "өндөр чанартай хөгжилд илүү үр дүнд хүрэх"-ийг тавьсан байна. 4-р бүгд хурлын дараа зохион байгуулагдсан анхны томоохон эдийн засгийн дипломат арга хэмжээ болох 8 дахь удаагийн Хятадын олон улсын импортын экспо (CIIE) нь "шинэ" санаануудаар дүүрэн байсан бөгөөд гадаадын аж ахуйн нэгжүүдийн хөгжилд шинэ эрч хүч авчирсан юм.
Хятадын асар том зах зээлд суурилан, гадаадын компаниуд Хятадын олон улсын импортын экспогоор дамжуулан мөн урт хугацааны өсөлтийн эрч хүчийг олж байна.
Ялангуяа сүүлийн жилүүдэд Хятадын шинээр гарч ирж буй салбарууд хурдацтай хөгжиж, био шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан зэрэг салбарт тасралтгүй шинэ нээлт хийж, гадаадын компаниудад өргөн хүрээтэй хөгжлийн хэтийн төлөвийг бий болгож байна.
Байер компанийн Хятад болон Зүүн хойд Азийн харилцаа холбоо хариуцсан дэд ерөнхийлөгч Жан Лэй хэлэхдээ, тус компани өнгөрсөн жил Шанхайд био шинжлэх ухааны хамтран бүтээх платформ нээсэн бөгөөд богино хугацаанд 10-15 компанийн инкубатор хийхээр төлөвлөж байна.
Одоогийн байдлаар Хятад улс судалгаа, хөгжүүлэлтийн нийт ажилтны тоо, дэлхийн шилдэг 100 инновацийн кластерт багтсан компанийн тоо, олон улсын өндөр түвшний сэтгүүлийн өгүүллийн тоо, олон улсын патентын өргөдлийн тоогоор бүгд дэлхийд тэргүүлж байна.
CIIE үзэсгэлэн худалдааны холбооны дарга бөгөөд L'Oréal Group-ийн гүйцэтгэх захирал Е Хонгму хэлэхдээ, компанийн бүх бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт нь Шанхай хотын Пудун хотод байрладаг Судалгаа, хөгжүүлэлт, инновацийн төвөөс хүчтэй дэмжлэг авсан бөгөөд одоогоор тэдний баг шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхийн тулд ирэх жилийн CIIE-д бэлтгэж эхэлсэн гэжээ.
PwC-ийн энэ оны 3-р сард гаргасан судалгааны тайланд дурдсанаар, олон улсын компаниудын бараг 60% нь Хятадын инновацийн экосистем нь дэлхийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа бөгөөд компаниудын тал хувь нь энэхүү стратегийн ач холбогдол цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна гэж үзэж байна.
н.Урьхан
Лхагва - 11 сарын 12,
2025

Сэтгэгдэл0