sonin.mn

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Гуандүн мужид ажиллахдаа, Гуандүн бол шинэчлэл, нээлттэй байдлын анхдагч, манлайлагч, туршилтын бүс гэдгийг онцолсон байна.



Тэрээр ХКН-ны Төв Хорооны 4-р хурлын үзэл санааг сайтар судалж хэрэгжүүлж, дараагийн таван жилийн зорилго, арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөж, шинэчлэл, нээлттэй байдлыг цогцоор нь гүнзгийрүүлэн өндөр чанартай хөгжлийг ахиулж, Гуандүн-Хонконг-Макаогийн Их булангийн бүсийн бүтээн байгуулалтыг тууштай урагшлуулж, намын цогц засаглалыг гүнзгийрүүлж, орчин үеийн шинэчлэлийн шинэ амжилтад хүрэх ёстой гэжээ.



11-р сарын 7, 8-ны өдрүүдэд Ши Жиньпин ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гуандүн мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга Хуан Күньмин, Гуандүн мужийн засаг дарга Мэн Фаньли нарын хамт Мэйжөү, Гуанжөү хотод ажил байдалтай танилцжээ.



Тэрээр хэлэхдээ, Гуандүн-Хонконг-Макаогийн Их булангийн бүсийг бүтээн байгуулах нь Гуандүн мужийн хувьд томоохон үүрэг хариуцлага бөгөөд хөгжлийн ховор боломж юм. Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай, эрч хүчтэй, нэгдүгээр зэрэглэлийн булангийн бүс, дэлхийн хэмжээний хотын кластерыг бий болгож, цогц хөгжлийг эрэлхийлэх ёстой. Мөн Гуандүн, Хонконг, Макаогийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, шинжлэх ухаан, технологийн инноваци, дэд бүтцийн холболтыг бэхжүүлж, Хонконг, Макаог улс орны ерөнхий хөгжилд илүү сайн нэгдэж, үйлчлэхэд нь дэмжлэг үзүүлэх ёстой гэжээ.