sonin.mn

Испанийн Мороны агаарын баазад АНУ-ын Агаарын хүчний гурван B-52H Stratofortress стратегийн бөмбөгдөгч онгоц ирлээ гэж Европ дахь АНУ-ын Агаарын хүчний командлал мэдээллээ.


Онгоцнууд нь АНУ-ын Луизиана мужийн Барксдейл агаарын баазаас хөөрч, Испанид буусан бөгөөд тэд Финланд, Литва, Швед болон бусад холбоотон, түнш орнуудтай хамтарсан олон улсын сургуулилтад оролцоно.


Командлалын мэдээлснээр, стратегийн хүчнийг ийм сургуулилтад оролцуулах нь нисэх багийнхны түргэн хариу арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлэх, мөн НАТО-гийн зүүн жигүүр болон Хойд туйлын бүсийн сэргийлэх чадавхыг хадгалах зорилготой юм.


Сургуулилтын үеэр багийнхан өндөр эрсдэлтэй, төвөгтэй агаарын орчинд ажиллагаа явуулахыг загварчилсан сургалтын нислэгүүд гүйцэтгэхээр төлөвлөжээ.


Х.Цэцэнноров


Эх сурвалж: minval.az