sonin.mn

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Норвегийн Гадаад харилцааны сайд Эспен Барт Эйде нар 11-р сарын 11-нд Бээжин хотноо хэлэлцээ хийв.



Хятад улс Норвегийг Европ дахь чухал, тогтвортой түнш хэмээн үздэг гэж Ван И мэдэгдэв. Тэрээр Норвеги улс Хятадын талаарх эерэг, тогтвортой, прагматик, оновчтой бодлогыг үргэлжлүүлж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хамтран хэрэгжүүлж, бие биенийхээ гол ашиг сонирхлыг хүндэтгэж, анхаарч буй зүйлийг харгалзан, нээлттэй байдал, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг ахиулж, Хятад, Норвегийн харилцааг шинэ түвшинд гаргана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.



Эйде хэлэхдээ, Норвеги улс Хятадын цахилгаан тээврийн хэрэгсэлд бүрэн нээлттэй бөгөөд тэг тарифын бодлого баримтлахаа мэдэгдэв. Ши Жиньпиний дэлхийн засаглалын санаачилга нь Норвегийн үзэл ойлголттой маш сайн нийцэж байгаа бөгөөд Норвеги улс НҮБ-ын дүрмийн үзэл баримтлал, дэг журамд суурилсан олон талт худалдааны системийг дэмжихийн тулд Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. 


Г.Бямба