Хууль Зүйн сайд, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дарга асан Б.Ганхуягийн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан руу андуурч бичсэн мессежийг дэлгэлээ.
Сумъяа бүр лалартаад байвал эртхэн Аюурыг татаж оруулах арга хэмжээ аваад намайг энэ нөхөр дарамталж байгаа шиг Аюураар хариг нь бариулъя. Гэхдээ ихлээ чиний бооцоог, гогцоонд ямар хариу, бодит алхам хийхийг харий гээд байна лээ Аюур.
Сумъяад алдвал юу нь нам, юу нь гэрээ болох нь тодорхой болж байна. Олигоороо найзынхаа мэдрэмжид итгээрэй. Сумъяа өчигдөр Удаанаагийн ажиллын хэсгийн үйл ажиллагааг шууд хүн болгон луу утсаар өөрөө ярьж байгаад зогсоосон. Удаанаад ганцхан МТЗ-ийн Цэнгэл ахын хэдэн хүн л үлдсэн.
Би ч хүмүүсээ оролцуулж чадахгүй хүчин мөхсөдөж байна. Бүгд Сумъяагаас айгаад байна. Манай бүх захирлуудын нүдний гал унтарчхаад байна. Энэ хүний саврыг татуулахгүй бол зүтгэж олж авсан бүх зүйлээ нэг муу шуналтай бэртэгчинд нүдэн дээрээ алсаар байна. Одоо чиний хамгаалалт, барьц л хүчээ хадгалж үлдэж чадна.
Надруу, энэ компанийн сүүрүүлэхээр захиалгат алуурчин явуулж байгаа гэдгийг би чамд зөндөө хэлсэн, чи ч үл тоосоор ирсэн, таныхүч хүрэхгүй байгаа гэж ойлгох уу би. Надад одоо л танай дэмжлэг, хүч, нөлөө ус агаараас илүү хэрэгтэй болоод байна.
Энэ хүн зүгээр намайг нийгмийн өмнө, намын өмнө харлуулах, намын даргын өмнө нэр хүндгүй арчаагүй нэгэн болох зорилготойгоор ирж байгаагаа өөрөө хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байна. Сумъяа 14 хоногийн express хар планд ажиллаж байгаа нь тодорхой.
Та, би энэ мэдээг байж болох бүх сувгаар гаргаж, томилгоог нь МҮД-д өгөхөд бэлэн байна. Энэ бол дараа дараагийн байг барих хүнд суурь, ялалтын бодит эхлэл гэдгийг би баталж чадна. Бидэнд маргааш 15:00 цаг хүртэл хугацаа байна. Энэ томилгоо алдалгүй ЭТТ-ийн 50%-ийг алдана гэсэн үг. Том төсөл, том хөрөнгө, том ирээдүй. No No шүү даргаа.
Миний найз би чиний төлөө за гэж хэлээд ёогүй зүтгэж байгаа. Хэлсэн үг бүрийг чинь тушаал мэт хүлээн авч, хатуужилтайгаар, итгэлтэйгээр биелүүлж ирсэн. Аюур хүртэл надад итгэхээ больсон.
Сая тусламж хүсэж очиход чинь үнэнчээр амь насаа хайргүй зүтгэж байсан Амраа чинь чамайг хүнд үед чинь хаашаа юу гэж асууж эхэлж байна. Би чиний итгэлийн дагуу компанийг засаж төвхнүүлсэн. Харин Сумъяа орж ирснээс хойш миний бүх гар, хүний тасдах оролдлого хийж ирсэн. Чи хамгаалагчдаа дэврээсэн байсан. Одоо бүр хэтэрч дээ, бид хоёрын зүйлийг дотроос нь эзэнтэй нь хамт шатаах гэж байгаа мэт айдастай тайван байсаар байна. Бидэнд одоо 24 цаг үлдлээ.
Н.Отгончимэг
Лхагва - 11 сарын 12,
2025

Сэтгэгдэл5
за за ингээд Сумьяабазар бас дуусчээ
Нэг завь живлээ. Бүгд гарах гарц хайж, харх шиг гүйлээ.
Халхын буян их их. Харин эзэн шиг эзэн байх хэрэгтэй. Хаа хамаагүй хятад, оросын цагаачийг тэжээхгүй шүү.
Эдний схемийг Сумьяа сайд болж очоод мэдсэн л юм байна одоо гэрчийн мэдүүлэгээ үнэн зөв өгчихвөл
Оджаргал пиздаа Ухаа худаг ордыг бүхэл бүтэн 18 жилийн турш ганцаараа идлээ. Ганхуяг эд нарын албан тушаалаа ашиглаад түр жаахан идэх бол Оджаргалын хажууд өчүүхэн шүү. За тэгэхээр Оджаргалын идсэн нүүрсийг амиар нь солиод ч олж авч чадахгүй тул М Си Эс компанийг дампууруулж, цаана байгаа хятад эзэдийг нь амиа хорлохыг үзэх хэрэгтэй.