Украины Гадаад хэргийн дэд сайд Сергей Кислица мэдэгдэхдээ, 2025 онд Оростой хийсэн энхийн хэлэлцээ бараг ямар ч үр дүнд хүрэлгүй зогссон гэжээ.
Тэрээр The Times сонинд өгсөн ярилцлагадаа:
"Одоогийн энхийн хэлэлцээ багахан ахиц гаргасны дараа одоо бүрэн зогслоо" гэж онцолсон байна.
Кислица мөн тэмдэглэхдээ, өнгөрсөн зуны турш Украины дипломат төлөөлөл олон улсын түншүүдээс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нарын биечлэн уулзах боломжийг бүрдүүлэх тодорхой алхам хийхийг оролдсон ч, эдгээр хүчин чармайлт амжилтад хүрээгүй гэжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ, Москвагийн буулт хийдэггүй хатуу байр суурийн улмаас одоогийн нөхцөлд Киевийн хувьд хэлэлцээг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж онцолсон байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: https://minval.az/
Пүрэв - 11 сарын 13,
2025

Сэтгэгдэл3
Ялж байгаа тал хэлэлцээ хийхдээ ялагдаж байгаа талын саналыг маш бага тусгаж авдаг шүү
Украйн бол Оросын салшгүй нэг хэсэг бөгөөд Оросын дотоод асуудал.
Тун удахгүй Донёцк Луганскаас уукруудыг бүрэн хөөж гаргаад өөр муж ру нь орох гэж байхад хэлэлцээ хийё гээд гүйж явдаг тэнэг хүн Путин биш шүү ! Үнэхээр хэлэлцээ хийё буулт хийё гээд Зёлинский үнэхээр гуйгаад байвал шадар сайд Голикова авгайг явуулах бодолтой байгаа Путин !