sonin.mn

11-р сарын 12-нд Хятадын Төрийн зөвлөлийн Тайваний асуудал хариуцсан алба хэвлэлийн бага хурал хийв. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн Тайваний тухай ярьсантай холбоотой асуултад тус газрын хэвлэлийн төлөөлөгч Чэнь Биньхуа хариулахдаа: "Дэлхий дээр цорын ганц Хятад улс байдаг бөгөөд Тайвань бол Хятад Улсын нэг хэсэг юм. Японы удирдагч парламентын хурал дээр Тайваний талаар хорон муу үг яриа ярьсан нь нэг Хятад улсын зарчмыг ноцтой зөрчиж, Хятад улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон тул үүнд бид маш их дургүйцэж, эрс эсэргүүцэж байна. Хятадын ГХЯ Японы талтай эрс хатуу харилцаж, хатуу эсэргүүцэл илэрхийлсэн.


Япон Улс Тайваний асуудал дээр Хятад улсын ард түмэнд түүхэн гэм буруутай бөгөөд Тайванийг колоничлон боолчилсон 50 жилийн хугацаанд тоо томшгүй олон харгислалыг үйлдсэн. 80 жилийн өмнө бид Японы эзлэн түрэмгийлэгчдийг ялж, Тайванийг чөлөөлж, Тайваньд явуулсан Японы эзлэн түрэмгийллийг зогсоосон. 80 жилийн дараах өнөөдөр хэн нэгэн улс Хятад улсын амин чухал ашиг сонирхлыг хөндөж, Хятад улсын нэгдлийн их үйлсийг тосон хориглохыг санаархаж оролдвол, Хятадын засгийн газар, Хятадын ард түмэн, Хятадын арми хэзээ ч зөвшөөрөхгүй, тэвчихгүй юм.


Япон улс түүхээ гүн гүнзгий тунгаан бодож, сургамж авч, "Нэг Хятад" улсын зарчим болон Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичгийн үзэл санааг баримталж, Тайваний асуудлаарх улс төрийн амлалтаа сахиж, Тайваньтай холбоотой асуудлыг маш хянуур болгоомжтой зохицуулах ёстой. Тайванийг гадны хүчинд түшиглэн Хятад улсаас салган бутаргах оролдлого бүхэн бүтэлгүйтэх болно гэдгийг Ардчилсан дэвшилтэт намын эрх баригчдад хатуу анхааруулж байна" гэлээ.


Г.Бямба