sonin.mn

11-р сарын 12-ны орой ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын 

Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хэ Лифэн Бээжин хотноо Америк, Хятадын харилцааны үндэсний хорооны удирдах зөвлөлийн гүйцэтгэх дэд дарга Эван Гринберг, тус хорооны дарга Стиве Орлинс нартай уулзав. 


Хэ Лифэн энэ үеэр хэлэхдээ, "Хятад, Америк хоёр орон эдийн засаг худалдааны салбарт хамтран ажиллах өргөн орон зайтай. Хятад, Америк хоёр тал харилцан ойлголцож, хоёр орны төрийн тэргүүн нарын Пусаны уулзалтын чухал нийтлэг ойлголт болон үр дүнг хамтдаа сайтан хамгаалж, сайтар хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө зохицуулж, Хятад, Америкийн эдийн засаг худалдааны харилцаа тогтвортой хөгжихийг ахиулах ёстой. Хятад, Америкийн найрсаг хамтын ажиллагааг ахиулахад шинэ хувь нэмэр оруулахыг Америк, Хятадын харилцааны үндэсний хороонд хүсэж байна гэжээ.

Америкийн төлөөлөгчид хэлэхдээ, Америк , Хятадын харилцааг тогтвортой байлгах нь маш чухал бөгөөд Америк, Хятадын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд гүүр холбоосны үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэсэн байна.


Г.Бямба