sonin.mn

11-р сарын 13-ны өдрийн 11:00 цагт ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дэвшилтэд технологийн тоног төхөөрөмж ачсан Хятад-Европын ачааны галт тэрэг Эрээн боомтын хилийн шалган нэвтрүүлэх газраар дамжин “Бүс ба Зам”-ын орнуудыг чиглэлээ.




Хятадын 14-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Өвөр Монголын Эрээн хотын төмөр замын боомтоор 15 мянга гаруй Хятад-Европын ачааны галт тэрэг зорчсон бол энэ оны эхний гурван улиралд Эрээн боомтын хилийн шалган нэвтрүүлэх газраар 2904 ачааны галт тэрэг дамжин өнгөрсөн нь өмнөх оны мөн үеэс 11.4%-иар өссөн үзүүлэлт юм.




Одоогоор Хятад-Европын 74 ачааны галт тэрэгний маршрут эндээс үйлчилж байгаа бөгөөд Ази, Европын 10 гаруй улс орон, дотоодын болон олон улсын 140 гаруй хот, өртөөг хамарч байна.