sonin.mn

Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин залуу Хятад судлаачдын захидалд хариу бичиж, тэднийг Хятад болон гадаадын соёл иргэншлийг холбосон элч болохыг урамшуулан уриалсан байна.


Ши Жиньпин тэмдэглэхдээ, та бүхэн Хятад хэл, соёлд хайртай, Хятад судлал болон соёл иргэншлийн хоорондын харилцан суралцахыг ахиулах үйлсэд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг тань олж мэдээд би үнэлэн сайшааж байна гэжээ.


Ши Жиньпин онцлохдоо, Хятад судлал нь Хятадаас гаралтай бөгөөд дэлхийд хамаарагддаг, энэ нь бүх хүн төрөлхтний хамтын оюун санааны эд баялаг юм. Та бүхэн Хятад судлалтай үргэлжлэн ханилан хамтарч, Хятад улстай хамтдаа урагшилж, судалгаа, тайлбараа эрчимжүүлж, жинхэнэ, олон талт, цогц Хятад улсыг дэлхийд танилцуулж, Хятад болон гадаадын соёл иргэншлийг холбосон элчээр ажиллаж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахыг ахиулахад оюун ухаан болон хүч чадлаа хандивлахыг хүсэж байна гэжээ.


2025 оны Дэлхийн Хятад хэлний бага хурал 11-р сарын 14-16-ны хооронд Бээжинд болно. Саяхан урилгаар оролцох 51 орны 61 залуу Хятад судлаач Хятад улсын дарга Ши Жиньпинд захидал бичиж, Хятад судлалын талаарх туршлага болон ойлголтоо хуваалцаж, Хятадын талаарх судалгаагаа цаашид үргэлжлүүлж, соёлын солилцооны гүүр болох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.