sonin.mn

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд сайд Дин Шюешян энэ сарын 14-нд Бээжинд болсон 2025 оны Дэлхийн хятад хэлний бага хурлын нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.


Дин Шюешян, дарга Ши Жиньпин олон улсын хятад хэлний боловсролд ихээхэн ач холбогдол өгч байгааг онцоллоо. Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд дотоод гадаадын бүх талын хамтын хүчин чармайлаар олон улсын хятад хэлний боловсрол баялаг амжилтад хүрч, хятад хэл сурах нь улмаар олон орны жирийн иргэдэд илүү хүртээмжтэй болж, олон улсын нийгэмлэгийн талархлыг хүлээж байна гэжээ.


2025 оны Дэлхийн Хятад хэлний бага хуралд гадаад дотоодын засгийн газрын албан тушаалтад, мэргэжилтэн, эрдэмтэн, их сургуулийн захирал , олон улсын байгууллагын төлөөлөгчид нарын ойролцоогоор 2000 хүн оролцов.