ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан ОХУ-ын Москва хотноо эхэллээ. Өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэллээ.
Тэрбээр “Ази, Европыг холбосон худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн зангилаа "Транзит Монгол Улс" болох зорилтын хүрээнд дэд бүтэц, хот байгуулалт болон эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын төслүүд, хүмүүнлэгийн салбарт ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Г.Занданшатар: Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн сөрөг нөлөөг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор "Тэрбум мод", "Хүнсний хангамж, аюулгүй байдал" зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд ШХАБ-ын гишүүн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлтэй байна.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, усны нөөцийг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах цогц шийдлийг эрэлхийлэх зорилготой дээрх хуралд ШХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийг өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг Ерөнхий сайд Г.Занданшатар урилаа.
ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Беларусь, Казахстан, Киргиз, БНХАУ, Узбекистан, Пакистан, Энэтхэг зэрэг улсын Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар оролцож байна.
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл5
Монгол улс ШХАБ элсээгүй байхаа?
Элсээд хэрэггүй
Dear Mongols: Have the warrior courage.Cut the chain of cronyism,liberate the people.Destroy the cycle of kleptocracy,lock the scavengers. Build democracy and capitalism period Sincerely Iron Leader the Great
ГЭРЭЭ ХИЙСЭН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН АВЛИГАЧДААС БОЛЖ ЭНЭ БҮХ ЭРХЭЭ 2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭГЭЭР РИОТИНТОД АЛДСАН БАЙДАГ. 🇲🇳 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН❌️. 2. ГАЗРЫН ЭЗЭН ✅️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ❌️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ❌️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ❌️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ❌️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ❌️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ❌️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ❌️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ❌️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 13. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ❌️. РИОТИНТО КОМПАНИ 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН✅️. 2. ГАЗРЫН ЭЗЭН❌️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ✅️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ✅️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ✅️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ✅️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ✅️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ✅️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ✅️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ✅️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 13.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ.
Том тэнэгтлээ дээ, зандка