sonin.mn

11-р сарын 17-нд БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин нар Москва хотноо уулзав. 


Ли Чян энэ үеэр онцлохдоо, "Хятад улс хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй болон бусад салбарт Орос улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаа бөгөөд Оросын өндөр чанартай хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нэвтрүүлэхийг сайшааж байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Орост хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулахад нь илүү их тав тухтай орчин бий болгоно гэдэгт найдаж байгаа. Хоёр тал иргэдийн солилцоог өргөжүүлж, соёл, боловсрол, кино зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, Хятад, Оросын харилцаанд илүү хүмүүнлэг, хадуун дулаан уур амьсгалыг бий болгох ёстой. Мөн Хятадын үр нөлөөг нэмэгдүүлэх, дэлхийн өмнөд бүсийн орнуудын эв нэгдэлийг өргөжүүлэх, тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнц, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг дэмжих шаардлагатай" гэжээ.


Харин Мишустин хэлэхдээ, "Орост хөрөнгө оруулалт хийж буй Хятадын аж ахуйн нэгжүүдэд бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд Орос улс бэлэн байгаа, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах хугацаандаа маш сайн ажилласан, ялангуяа Тяньжинийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсан Хятад улсад талархаж байна. Хятадтай харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, ШХАБ-ын механизмыг эрчимжүүлэн, бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг ахиулахад илүү их хувь нэмэр оруулахад Орос улс бэлэн байна" гэсэн байна.


Г.Бямба