КИЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /DW/. Энхийн хэлэлцээг сэргээх зорилгоор миний бие Туркт лхагва гарагт айлчилна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“Бид хэлэлцээг сэргээхээр бэлтгэж байгаа бөгөөд түншүүддээ санал болгох шийдлүүдийг боловсруулаад байна. Бид мөн олзлогдсон цэргүүдийг солилцох ажиллагааг сэргээхээр ажиллаж байна” гэж В.Зеленский хэллээ.
Украины Ерөнхийлөгч уулзахаар төлөвлөж буй албан тушаалтнуудынхаа нэрийг дурдсангүй. Харин “Reuters” агентлаг Туркийн төлөөлөгчдийг эш татан мэдээлснээр, АНУ-ын тусгай элч Стив Уиткофф мөн хэлэлцээнд оролцох төлөвтэй байна.
ОХУ мөргөлдөөнийг шийдвэрлэх “хэлэлцээний талаар нээлттэй байр суурь баримталж байна” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэний дараа дээрх мэдэгдлийг Украины Ерөнхийлөгч хийлээ.
Украин, Оросын төлөөлөгчид хамгийн сүүлд долоодугаар сард Истанбулд уулзсан билээ. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээ хийхийг шаардаж байсан боловч дорвитой ахиц дэвшил гараагүй юм. Олзлогдсон цэргүүдийг солилцсон нь сүүлчийн хэлэлцээний цорын ганц бодит үр дүн байв.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл4
Алиалагч ордонд ороод ХААН болдоггүй, ордон харин ЦИРК болдог гэдэг үгний амьд жишээ бол нацист алиалагч Зеля!
Zelensky Z үсгэнд дургүй учир барууныхан $elensky гэж бичдэг! 😂😂😂
Дебиль Хаан алиалагч болвол хааны ордон циркийн амьтадын хашаа болдогийг бөгспутин төгс утгаар нь харуулаад байгаамшдээ,,,
засгийн газар бүгд гадаад руу гарсан гэнэ англид нэг нөхөр залуужныйд гүйж очсон гэнэ порошенко тэргүүтэй парламентийн гишүүд засгийн газрыг огцорхыг шаардаж зөвшөөрөхгүй байна зуу зуун сая долар набу эрчим хүчний гаднаас ирсэн доллар ёвро алга болсон киевт ирэхэд тэд аюултай болсон баривчлагдах алагдах халагдах энүүхэнд гэнэ ард түмний бослого майдан шиг үргэлжилж байгаа гэнэ бталгаа баримттай гэнэ засгийн газрын гишүүд амьнаасаа айгаад ирэхгүй байгаа болтой ёвропийнхан бүр айчихсан байгаа гэнэ байден зелинскийн авилгал мөнгө угаасан юм бас гарч магадгүй гэнэ