МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар биеийн тамир, спортыг хөгжүүлэх, олимпын хөдөлгөөнийг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан тамирчин, дасгалжуулагч, спортын зүтгэлтнүүдийг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагнах шийдвэр гарсан билээ.
Өнөөдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг болон Волейболын спортын ОУХМ, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Батдоржийн Хэрлэн нарт “Алтан од” одонг гардуулж, баяр хүргэлээ.
Лхагва - 11 сарын 19,
2025

Сэтгэгдэл0