УИХ дахь МАН бүлэг өнөөдөр /2025.11.20/ хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Н.Энхбаатар нар оролцлоо.
МАН-ын XXXI Их хурал, Бага хурал амжилттай болж өндөрлөсөн. МАН-ын бага хурал, Удирдах зөвлөлийн шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулж, МАН-ын дарга, Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүллээ. Нэр дэвшүүлэхтэй холбоотой УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ч.Номин нар үг хэллээ. Мөн УИХ-ын даргад нэр дэвшигч Н.Учрал бүлгийн гишүүдэд хандаж МАН-ын XXXI Их хурлын үр дүн болон МАН-ын шинэчлэлт, бодлогын асуудлаар мэдээлэл өглөө. МАН-ын бүлгийн гишүүдийн олонхын санлаар Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг дэмжлээ.
Ням-Осорын УЧРАЛ Монгол Улсын Их Хурлын гишүүн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол
- 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч
- 2010 онд Британийн Лимкоквин их сургууль,Бизнесийн удирдлагын магистр
- 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр
- 2019 онд Британийн Глоустершер их сургууль, Олон улсын менежмэнтийн магистр
- 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институт, Түүхийн ухааны доктор /PhD/зэрэг
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2007-2008 онд Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
- 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
- 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
- 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
- 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх
- 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
- 2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
- 2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
- 2019 оноос НАМЗХ-ны ерөнхийлөгч
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2018-2020 онд Цахим бодлогын түр хорооны дарга
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2022 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
- 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл4
гантөмөрт зориулсан яам. нууц яам. яг байдгиймуу. мэдэгддгүй шд
паа, гурван удаагийн мастер. master class нь хаа байнаа
Энэ их сургуулиудын Мэдээлэл бн уу ?
За ингээд хөөрхий энэ баньдийг нөгөөдүүл нь алаад хаячихлаа ! Уул нь 28 онд ёрөнхий сайд болно гээд шадар сайдаараа Зандка бодонгийн хажууд бэлтгэл хийж бөйсан бол дээр бөгөөд онох байсан юм ! Гэтэл их хурал удирд гээд хөөрөгдөөд алаад хаячихлаа ! Их хурлыг залуу хүн удирдах нь зохимжгүй бөгөөд муухай харагддаг юм ! Тэгээд бас нэг намын дарга нь гэж байгаа ! Яаж сэтгэхээрээ ингэж сэтгэдэг бөйна аа ! одоо нөгөө сөрөг хүчнийхэн нь сөрөг фракцийнхан нь ёстой шуугиж өгнө дө ! Залуу хүүг ингэж алж болохгүй ээ ! Буриад аав нь ч юм хэлдэггүй юмуу хаашаа юм !