МАН 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, XXXI Их хуралд намын дарга Н.Учралын танилцуулсан “Гишүүн төвтэй нам 4-Е стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор 7 бодлогын хороо байгуулжээ.
Тус намын Удирдах Зөвлөлийн өнөөдрийн хурлаас:
1. “Гишүүн төвтэй нам 4-Е стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл/
2. Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ж.Галбадрах/
3. Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц/
4. Хот байгуулалтын бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан/
5. Банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин/
6. Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир/
7. Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ц.Идэрбат/ байгуулахаар шийдвэрлэжээ.
МАН цаашид бодлогын тинк танк загварыг хөгжүүлэх үүднээс "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллах юм байна.
Ингэснээр УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэх асуудлуудыг өмнө нь тал бүрээс нь урьдчилан судалгаа, шинжилгээний томоохон хэлэлцүүлэг өрнүүлдэг тогтолцоо бий болно гэж үзжээ.
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл6
Хэдэн бодлогын хороо байгаад яадын ард түмний амьдралд наалдах юм бх биш.
"7. Унтах, хэхрэх бодлогын хорооны дарга нь Идэрбат" юмшүү дээ. 7 дахь бодлогын хорооны нэр ийг арай ташаарсан тул ийнхүү залруулав !
харж л бай жинхэнэ хамтын хамтралын социалист ХАА болгоод хөл хөгжөөнтэй хөгжил нэгдэл болгоно монгол орныг төмөр замжуужилт хийхэд л хөдөө зам дагаад хөгшид хүүхэдгүй хөдөө гарч уудам газар дээрээ гэрээ барьж амьдрана хөгшин хүүхэд ач нараа дагуулаад машин тэрэг гэхгүй төмөр замаар хаач хүрэх боломжгүй
ОЮУН-ЭРДЭНЭ, АМАРБАЯСГАЛАН, БУЛГАНТУЯА нар бол шинэ үеийн МАН-ын ногоон малгайтнуудад хилсээр хэлмэгдсэн хэлмэгдэгсэд юм. Харин ХҮРЭЛСҮХ, ЗАНДАН ШАТАР, УЧРАЛ, ЭНХБАЯР нар бол МАН-ын шинэ үеийн ногоон малгайтнууд юм. Болгоомжлогтун монголчуудаа.
булгантуяаг үндсэн хуулийн цэц явуулсан яваад байх ч юмгүй сонгогчид сонговол сонгоно
энэ долоо чинь "долоон улс төрийн товчооны гишүүн л гэсэн үг ёстой манаргаж өхнээ амь орлоо шүү