ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Украины тал зүүн нутгаа ОХУ-д өгөх, Зэвсэгт хүчнийхээ бүрэлдэхүүнийг цөөрүүлэх, зарим төрлийн зэвсгээс татгалзах ёстой гэсэн шаардлагууд Орос-Украины дайныг дуусгахад чиглэсэн Д.Трампын засаг захиргааны шинэ төлөвлөгөөнд тусгагдсан тухай “Reuters”, “Axios” зэрэг барууны хэд хэдэн хэвлэл эх сурвалжуудыг эш татан лхагва гарагт мэдээлжээ.
“Reuters” агентлагийн эх сурвалжуудын ярьснаар, 28 заалт бүхий төлөвлөгөөг нь хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг АНУ-ын засаг захиргаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд битүүгээр ойлгуулсан байна.
Уг төлөвлөгөө нь Украинд энх тайван тогтоох, аюулгүй байдлын баталгаа олгох, Европын аюулгүй байдлыг хангах, мөн Орос, Украинтай хийх АНУ-ын харилцааны хэтийн төлөв гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй гэж өмнө нь мэдээлжээ.
Axios: Газар нутгаасаа татгалзсаны хариуд аюулгүй байдлын баталгаа олгоно
Трампын шинэ төлөвлөгөөнд Донбассыг ОХУ-ын мэдэлд өгөх саналыг тусгасан байна. Украины тал энэ бүс нутгийн 14.5 орчим хувийг хяналтдаа байлгаж байгаа юм. Уг бүс нутгийг ОХУ-д өгсний хариуд Украины тал АНУ, Европын аюулгүй байдлын баталгаанд найдаж болно гэж “Axios” цахим хуудсанд Америкийн нэгэн албан тушаалтны ярьсныг эш татан мэдээлжээ. “Axios”-ын эх сурвалжийн хэлснээр, дайн үргэлжилсэн тохиолдолд Украин ямар ч тохиолдолд Донбассыг алдана, “тиймээс Украины эрх ашгийн үүднээс хэлэлцээрийг одоо байгуулах нь зүйтэй” гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа ажээ. Трампын төлөвлөгөөнд мөн Херсон, Запорож мужууд дахь фронтын шугамыг одоогийнхоор үлдээх тухай тусгасан байна.
FT: Зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнийг цөөрүүлэхийг Украинаас шаарджээ
Трампын төлөвлөгөөнд мөн Украины Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг хоёр дахин цөөрүүлэх, мөн Оросын нутгийн гүнд цохилт өгөх чадалтай холын тусгалтай зэвсэг ашиглахыг хязгаарлах гэсэн шаардлагууд багтсан гэж “Financial Times” сонинд гарсан нийтлэлд дурджээ.
АНУ-ын засаг захиргаа Украины дайныг дуусгах шинэ төлөвлөгөөнийхөө талаар Оросын эрх баригчидтай нууцаар хэлэлцээ хийж байна гэж “Axios” цахим хуудсанд лхагва гарагт мэдээлжээ.
Уг баримт бичгийг эцэслэн боловсруулах ажлыг АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф гүйцэтгэж, шинэ төлөвлөгөөний заалтуудыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевтэй хамтран хэлэлцэж байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл8
Украйны РАДА (УИХ) дээр гишүүн Алексей Гончаренко нацист алиалагч Зеляд хандаж шууд ил тодоор "Зеленский чиний хугацаа дууссан! Жүжиг кино чинь дууссан!" гэж хэлжээ.
ЦАГ НЬ ИРЭХЭЭР НУТГАА БУЦААЖ АВЧ БОЛНО. ЯГ ИЙМ ТУЛГАЛТ ӨНДӨР ГЭГЭЭН ЗАНАБАЗАРТ ИРЭХЭД МАШ УХААЛАГ ГАРЦ ОЛЖ МАНЖИЙН ШҮХЭР ДОР ОРЖ САЙН ЦАГИЙГ ХҮЛЭЭСЭН. ТЭР НЬ 1911 ОНД ТУСГААР УЛС БОЛСОН.
украйны газар нутгийг орсын мэдэлд бүрэн өхгүй бол орсын улсын хотууд хүн амын аюулгүй бадалд өш хонзон өвөрлөг наад зах нь хорлон сүйтгэх ажиллагаа явуулах террор хийх үе үе пуужин өөр лүүгээ тавьж иргэдээ алаад эсвэл ёвропийн улс руу тавиад орсын пуужин зэвсэг гэж гүтгэнэ ТЭГЭЭДЧ ОДОО оростой дан орос хэлтэй хүнийг байлдуулж хоёр талын орос хэлт хүн үхэж байна украйн хэлтэй хүнээ гадагш гаогасан болтой цэргүүд нь зэвсэгтэйгээ оростой нийлээд нэг тал болоод зеленский ёвроп украйны фашистын эсрэг ард түмэнтэйгээ нэгдэн дайтах хэрэгтэй орос руу лав бишээ эх болсон орос руугаа дайрч болохгүй гэж хэзээ нэг толгойд чинь орно украйн чин орсын тарас бульба казакууд шүү
ГОГОЛИЙН ӨВӨӨ ПОЛЬШ ГАРАЛТАЙ ГОГОЛЬ ЯНОВСКИЙ. УКРАЙНЫ КАЗАК УДМЫН ХҮН ЮМ. ГОГОЛЬ БАГАДАА ЯНОВСКИЙ НЭРТЭЙ БЖ, ЗОХИОЛОО ОРОСООР БИЧИЖ ОЛОН ТАНИГДСАН ГОГОЛЬ НЭРЭЭРЭЭ ЯВСАН. ТАРАС БУЛЬБА УКРАЙНЫ КАЗАК АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫГ ДҮРСЭЛСЭН. ОРОСУУД СУРСНААРАА РЕДАКЦ ХИЙЖ ОРОС БОЛГОСОН ЮМШҮҮ. ОРОСЫН БҮХ ЮМ ХУДАЛ ХУУРМАГ БДГ ГЭЭД МЭДЭЭД АВЧИХ.
Их Британи, Америк, ОХУ нь Украйнд аюулгүй байдлын баталгааг өгч Украинд байсан цөмийн зэвсгийг хурааж Орост өгсөн, ингэлээ гээд Украины аюулгүй байдал нь баталгаажсан бил үү???
Тэр чинь баталгаа гэрээ биш меморандум буюу санамж бичиг! Санамж бичиг бол заавал биелүүлэх ёстой гэрээ контракт биш! Юмаа мэдэж байж хуцаж бай уяахуяа тролл шаахай ацаа!
Tramp gyai soliorob yy?gazar nytagaa egeh baitalaa ene olon jil ami hairgyi tylaldab gej uu?.....Orosod neg ch syl gazar nytagaa egehgyi gej Zelinskii deer helj l baisan?....ANY-iin erenhiilegcheer dalimdyylan bas ch ygyi gazar nytagiig ni abah zaraitaidag,gebch YKRAINCHYYD arai eereer handah ni zailsgyi ynen ter baih aa!!!!!!!!!!!!Trampiin ene tyslamj ytgagyi eerchilelt heb sinj ni ylam byr Ykrainiig handlagiig doroityylan sanaa baina.ene Tramp yunii enh taibanii telee bys?...yildelkuudee baina chachaj baigaa ni ene hynii ylasiig ydirdah chadbargyig byzaltiig delhii niiteeree harj unend daanch hol byzamtgai gar gedegiig eereeree ylgerlen haryylah boloi...................sidel godil ni taarsan saar yum daa?...Byydyylaj baih daa tohirson (hog)bna daa?....Bi Trampiig byydyylahad (Trampiin chih)gedeg syleg zohioj baib....yah gej tyyniig bichseniig eneeder gytamsig gej sanab..............................Ykrain ylas menh baih yum suu!!!!!!!!!!!!!!!!!!!
хүлээн зөвшөөрч болохгүй.олон улсад буруу жишиг тогтооно. ядуу буурай орнууд дараагийн хохирогч болох эрсдэлтэй. Зеленский ялах нь монголд дууриалтай.