sonin.mn

Индонез улсын нийслэл Жакарта хот Японы Токио хотыг ардаа орхисноор дэлхийн хамгийн том мегаполис хотуудын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн тухай Kazinform агентлаг Германы BILD сонинд бичсэнийг эш татан мэдээлжээ.


НҮБ-аас энэ онд гаргасан World Urbanization Prospects тайланд дурдсанаар, өдгөө Жакарта хотод 42 сая хүн оршин сууж байна. Удаад нь Бангладешийн Дакка хот /40 сая хүн амтай/, Токио хот /33 сая/ тус тус бичигджээ.


Одоогийн байдлаар, дэлхийн 8,2 тэрбум хүн амын тал орчим хувь нь хотуудад амьдарч байгааг НҮБ-ын тайланд дурдсан байна. Өөрөөр хэлбэл, хотын оршин суугчдын тоо 1950 оноос хойш хоёр дахин нэмэгджээ. Тухайн үед дэлхийн 2,5 тэрбум хүн амын 20 хувь нь хотод амьдарч байв.


Ялангуяа 10 саяас дээш хүн амтай мегаполис хотуудын тоо хурдацтай нэмэгдэж, өнгөрсөн 50 жилийн дотор 8-аас 33 болж өссөн байна. Тэдгээрийн 19 нь Ази тивийн хотууд бөгөөд Египетийн нийслэл Каир хот дэлхийн хамгийн том 10 хотын тоонд багтдаг.


2050 он гэхэд, 10 саяас дээш хүн амтай хотуудын тоо 37 болж өсөх бөгөөд энэ жагсаалтад Этиопын Аддис-Абеба, Танзанийн Дар-эс-Салам, Энэтхэгийн Хажипур, Малайзын Куала-Лумпур хотууд орох ажээ.



Б.Адъяахүү