Хятад-Европын ачааны галт тэрэгний олон улсын хамтын ажиллагааны хоёрдугаар чуулга уулзалтын үеэр "Хятад-Европын ачааны галт тэрэгний хөгжлийн тайлан (2025)"-г албан ёсоор нийтэллээ.
Тайланд харуулснаар, Хятад-Европыг холбосон ачааны галт тэрэгний үйл ажиллагааны цар хүрээ үргэлжлэн өргөжиж, тээвэрлэж буй ачааны төрөл зүйл улмаар олон янз болж байна. Одоогийн байдлаар, Хятад-Европын ачааны галт тэргээр тээвэрлэж буй ачааны төрөл нь 53 ангилал, 50 мянга гаруй зүйлийн бараа бүтээгдэхүүн болон өргөжиж, автомашины эд анги, машин механикийн тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл зэрэг нэмүү өртөг өндөртэй бараа бүтээгдэхүүн нь Хятад улсын Хятад-Европыг холбосон ачааны галт тэргээр дамжин экспортолж буй гол бараа болж, 2024 онд 60 гаруй хувийг эзэлсэн байна. Үүний зэрэгцээ Европын маш олон өвөрмөц бараа бүтээгдэхүүнүүд Хятад-Европын ачааны галт тэргээр дамжин Хятадын зах зээлд орж ирсээр байна. 2024 оны эцэс гэхэд Хятад-Европын ачааны галт тэргээр тээвэрлэсэн ачаа барааны нийт үнэ 426.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Бямба - 11 сарын 22,
2025

Сэтгэгдэл0