БАНЗРАГЧИЙН ЭНХБАТ
(1964- 2025)
Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, монгол түмэндээ “Хон хэрээдийн Энхбат” хэмээн ургийн овгоороо цоллуулсан зохиолч, нийтлэлч Б.Энхбат таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье!
Их жанжин Д.Сүхбаатартай удам нэгтэй Б.Энхбат 1980-аад онд шүүмж судлалын өгүүллүүдээрээ Монголын уран зохиолд хөл тавьж, 1999 онд Монголын Зохиолчдын Эвлэлд элссэн юм.
Зохиолч Б.Энхбат адал явдал, адармаа саад ихтэй эр хүний тавиланг тэргүүн бардам, харц өөдөө туулахдаа “эх Монголынхоо төлөө” гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг цээжиндээ тээж, энх амгаланг тунхаглан, даян дэлхийг амаржуулсан “Pax Mongolica” үзэл санааг залуу хойч үедээ түгээсэн эх оронч, үндэсний үзэлтэн байлаа.Тэрбээр 1990 онд “Ургийн бичгээ сэргээх” санаа¬чилга гаргаж, 2000-аад онд үндсэрхэг үзэлтэй залуусын “Даяар монгол”, “Хөх Монгол” бүлгэмүүдийг байгуулж, тэдний оюун санааны удирдагч байхдаа монгол хүн эх нутагтаа эзэн нь байж, харь үндэстнүүдээс илүү эрхэмлэгдэн дээдлүүлэхийн төлөө тэмцсэн билээ.
Б.Энхбат энэ тэмцлээ уран бүтээлдээ ч тусгаж, “Өв залгамжлагчид”, “Нармай Монгол”, “Хайрын тангараг”, “Захиалгат аллага” цуврал романууддаа өнөөгийн нийгмийн бурангуй, буруу бүхнийг, улсаа тоносон, ураг саднаа луйвардсан авлигач, бэртэгчин албан тушаалтнуудыг илчлэн шүүмжилсэн байдаг.
Баримтат уран зохиол, адал явдалт зохиолуудаараа үндэсний уншигчдадаа танигдсан зохиолч Б.Энхбатын зорьж тэмцэж явсан үзэл санаа мөнхөд оршиж, монгол төр суут дээдсийн маань бүтээсэн шиг шударга, энэрэнгүй, монгол хүн Монгол нутагтаа эзэн шиг эзэн суух сайхан цаг ойрхон болтугай!
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
Даваа - 11 сарын 24,
2025

Сэтгэгдэл2
Өөдгүй муу алуурчин овоо удаан амьдарлаа даа...Хүн алсан үйлийн үрээ эдлээгүй бол үр хүүхэд чинь эдлэнэ дээ....
um ma ni bad mi hum, монголын хөгжилд хор учруулагч орзын боолууд явцгаах болтугай