Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 11 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 542 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 388 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.
Одоогоор ажиллагаанд 154 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 106 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 27 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.
Зөрчил тогтоогдсон 2 албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий удирдах албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.
Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 33 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтаар хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 1 албан тушаалтны зөрчлийг тогтоон, Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох албан бичгийг хүргүүлэв.
Даваа - 11 сарын 24,
2025

Сэтгэгдэл1
Энэ газар ажлаа хийдэггүй юм биш үү?